Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 271

 

            Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багт оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, Өндөр Шагдар овгийн Чимэддоржийн Төмөрхуягийн хүсэлттэй, 

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Төмөрхуяг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд 1972 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл шуудан хүргэгчээр, 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус нэгдлийн тоо бүртгэгчээр, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мал туувар хариуцсан нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас ажиллаж байсан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохирч байна. Иймд Намайг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тоо бүртгэгчээр, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны  03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мал туувар хариуцсан нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                      ҮНДЭСЛЭХ нь:

          Ч.Төмөрхуяг “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус  шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ч.Төмөрхуяг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тоо бүртгэгчээр, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны  03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мал туувар хариуцсан нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдлийн даргын 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 23 тоот ажилд авах тухай, 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 04 тоот, 1991 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  ажилд томилох тухай 11 тоот, 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 07 тоот тушаалуудын хуулбар, гэрч П.Пунцагцэрэн, Н.Төмөрхүлэг, Д.Бямбасүрэн нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Хүсэлт гаргагч Ч.Төмөрхуяг “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өндөр Шагдар овгийн Чимэддоржийн Төмөрхуягийг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тоо бүртгэгчээр, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны  03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл тус нэгдлийн мал туувар хариуцсан нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.МӨНХТУЯА