Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 273

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д-н овгийн Ц-н Б-л, Д-н овгийн Г-н А-р нарын гэрлэлтийг цуцласугай. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин А.П-р, 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин А.Э-л нарыг эх Ц.Б-н асрамжинд үлдээсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зааснаар охин А.П-р, А.Энэрэл нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Г.А-р тэжээн тэтгүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-л нь 3.500.000 төгрөгийг Г.А-т өгөхөөр, хариуцагч Г.А-р нь дээрхи 3.500.000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт суутгуулах талаар зохигчид харилцан тохиролцсныг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Г.А-с 70200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчаас 28626 төгрөг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-с 182950 төгрөг, хариуцагч Г.А-с 70950 төгрөгийг тус тус гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

7. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.                     

                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА