Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 274

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

 Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 09-01 тоотод оршин суух, 1997 онд төрсөн, 19 настай, Боржигин овгийн Гансүрэнгийн Төрсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 121-14 тоотод оршин суух, 1995 онд төрсөн, 21 настай, Ямаат овгийн Болдын Банзрагчид холбогдох

“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдоос гаргасан хүсэлтийг хүлээн авч

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г.Төрсайхан болон хариуцагч Б.Банзрагч нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:Г.Төрсайханы нэхэмжлэлтэй Б.Банзрагчид холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн хүрээнд бид эвлэрч цаашид хүү Б.Бүрэнзэвсэгийг хамт өсгөн хүмүүжүүлэхээр болсон. Б.Банзрагч миний бие цаашид архи уухгүй, эхнэр Г.Төрсайханг зодохгүй гэдгээ амлаж байна. Бид цаашид хамтран амьдрахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Төрсайхан нь Б.Банзрагчид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Зохигчидын эвлэрсэн нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Г.Т-ы нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      А.ҮҮРИЙНТУЯА