Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 278

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Хаан банкныӨвөрхангай салбарын захирал Д.Энхбатын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 12-1-02 тоотод оршин суух Тайж овогт Дашдоржийн Ганболд, Жов овогт Сурмаахоролын Эрдэнэсүрэн нараас “4836915.98 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч

                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хаан банк Өвөрхангай салбарын салбарын захирал Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Эрдэнэсүрэн, Д.Ганболд нар нь тус банкны Төв тооцооны төвөөс 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/201542298923 тоот зээлийн гэрээ байгуулан 6000000 /зургаан сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 80 хоногийн хугацаа хэтэрсэн. Зээлийн гэрээний 7.1.1 дэхь заалтанд заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба банк зээлдэгчийг зээлээ төлөхийг шаардаж олон удаа шаардсан зээл буцаан дуудах мэдэгдэл 1 удаа өгсөн боловч зээлээ төлөхгүй байна. Иймд С.Эрдэнэсүрэн, Д.Ганболд нараас зээлийн үндсэн үлдэгдэл 4789966.50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 40156.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 292.50 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 6500 төгрөг, нийт 4836915.98 төгрөгийг гаргуулж өгнө  үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: С.Эрдэнэсүрэн, Д.Ганболд нараас “4836915.98 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. С.Эрдэнэсүрэн, Д.Ганболд нар нь зээлээ хугацаа хэтрэлтээс гаргаж, цаашид эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхөөр болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк Өвөрхангай салбарын салбарын захирал Д.Энхбат нь хариуцагч С.Эрдэнэсүрэн, Д.Ганболд нараас “4836915.98 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбартаа ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч С.Эрдэнэсүрэн, Д.Ганболд нараас “4836915.98 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92341 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 46170.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос /Хаан банкны 5540607728 тоот данснаас/ гаргуулан нэхэмжлэгч Хаан банк Өвөрхангай салбарын салбарт олгосугай. 

3.   Шүүгчийн захирамжинд зохигчид энэ асуудлаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ЭНХМАА