Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 146/ШШ2016/00224

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би

Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Гурван сайхан 03-10 тоотод оршин суух Баасанхүүгийн Болдсайханы хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Болдсайхан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ ... миний бие нь 1980 оны 07 сарын 15-ны өдрөөс Хархорин дахь хорих 423 дугаар ангид сурган хүмүүжүүлэгчээр ажилд орсон. Уулын хэсэг 1991 онд татан буугдаж, ажлаас орон тооны цомхтголоор гарсан. Иймд миний 1980 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал 423 дугаар ангид ажиллаж байсныг тогтоож өгнө үү  ...

... Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагагүй гэсэн учир шүүхэд өгсөн хүсэлтээсээ татгалзаж байна. Тэтгэвэрээ тогтоолгосон ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Б.Болдсайхан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Б.Болдсайхан хүсэлтээсээ татгалзажшүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байгаа тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75,123 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Гурван сайхан 03-10 тоотод оршин суух Баасанхүүгийн Болдсайханы хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, 35100 төгрөгийг төвлөрсөн төсвийн нэгдсэн данснаас гаргуулж хүсэлт гаргагч Б.Болдсайханд буцаан олгосугай.

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

      ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА