Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2014 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 146/ШШ2016/00228

 

Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг, 8-22 тоотод оршин суух, Боржигин овгийн Боржигины Баатардалай /РД: ЙР62080577/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь “Мөнх Монгол Трейд” ХХК-д холбогдох,

“700.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баатардалай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ундрах булаг худалдааны төвийн хашаан дотор 2014 оны 05 дугаар сард газар заалгаж түрээслэх зорилгоор сарын 100.000 тооцон 7 дугаар сарын төлбөр 700.000 төгрөг бэлэн өгсөн. Гэвч энэ захын үйл ажиллагаа зосгоож байнгын бус байсан тул заалгасан газраа ерөөсөө ашиглаагүй болно. Улмаар тухайн газар байшин барилга контейнер эзэмшээгүй тул миний өгсөн 700.000  төгрөгийг Мөнх Монгол Трейд ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Баатардалай шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “...Б.Баатардалай би “Мөнх Монгол Трейд” ХХК-д холбогдуулан 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн үед менежер байсан П.Ганболдод 700.000 төгрөгийг бэлэн өгсөн. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг ойлголоо” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Баатардалай нь хариуцагч “Мөнх Монгол Трейд” ХХК-д холбогдуулан 700.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Баатардалай нь  хариуцагч “Мөнх Монгол Трейд” ХХК-иас “700.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзалыг батлаж,  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй  байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., дэхь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.350 төгрөгөөс 10.675 төгрөгийг Төрийн банкны Өвөрхангай аймгийн Хархорин тооцооны төвийн 10180099-5 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Баатардалай /ЙР62080577/-д олгосугай.

3.Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                  Г.ЭНХ-АМГАЛАН