Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 125

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн 29-р байрны 18 тоотод оршин суух Тайж овогт Алгаагийн Сайнбилэгийн /РД:АЮ75100471/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Жаргалант сумын ХААН банкны хашаанд оршин суух Боржигон овогт Лхасүрэнгийн Доогиншийнэнд /РД:АВ70052014/  холбогдох

260.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 сарын 04-ны өдөр хүлээн авч хянаад

 

                      ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Нэхэмжлэгч А.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л. Доогиншийнэн нь 2013 оны 01 сарын 15-нд 160.000 төгрөгийн үнэтэй угаалгын машин, 2014 оны 01 сарын 10-нд 100.000 төгрөгийн тоос сорогч зээлж авсан. Гэвч зээлж авсан барааныхаа үнийг төлөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Л.Доогиншийнэнээс барааны үнэ болох нийт 260.000 төгрөг  гаруулж өгнө үү гэжээ.

           

          Хариуцагч Л.Доогиншийнэн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сайнбилэгээс 260.000 төгрөгийн цахилгаан бараа авсан . Иймд Сайнбилэгт 2016 оны 03 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах болно гэжээ.

           

Нэхэмжлэгч А.Сайнбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Л.Доогиншийнэнийн тайлбартай танилцлаа. Уг тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.

         

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Сайнбилэг хариуцагч Л.Доогиншийнэнгээс 260.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Доогиншийнэн 260.000 төгрөг 2016 оны 03 сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарьлах талаар зохигчид тохиролцоогүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч А.Сайнбилэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9900 төгрөгөөс 4950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 4950 төгрөг, хариуцагч Л.Доогиншийнэнгээс 4950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

 

     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч Боржигон овогт Лхасүрэнгийн Доогиншийнэн /РД:АВ70052014/, нэхэмжлэгч Тайж овогт Алгаагийн Сайнбилэгийн /РД:АЮ75100471/ нэхэмжилсэн 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийг 2016 оны 03 сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Сайнбилэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9900 төгрөгөөс 4950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 4950 төгрөг, хариуцагч Л.Доогиншийнэнгээс 4950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Сайнбилэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН