Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 134

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг 1-р 48-р байрны 29 тоотод оршин суух Очирбатын Эрдэнэбулганд холбогдох

66.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 сарын 25-ны  өдөр хүлээн авч хянаад

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Эрдэнэбулган нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2 дахь заалтыг зөрчиж “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд төлөх ёстой дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний нэг сарын зардал болох 6000 төгрөгийг 2015 оны 09 сар төлөөгүй хураамж 54.000 төгрөг, 2016 оны 02 сар төлөөгүй 12.000 төгрөг, нийт 66.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Эрдэнэбулган нь манай нэхэмжилсэн 66.000 төгрөгийг төлсөн тул манайх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч О.Эрдэнэбулганаас 66.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч О.Эрдэнэбулган нь 66.000 төгрөгийг төлсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан” тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тавин хувиар хөнгөлж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгнөөс 2280 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж орон нутгийн орлогоос 2280 төгрөг 2280 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч“Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар, хариуцагч Боржигон овогт Очирбатын Эрдэнэбулганд холбогдох 66.000 /жаран зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгөөс 2280 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 2280 төгрөг, О.Эрдэнэбулганаас 2280 төгрөг тус тус гаргуулж “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

 3. Зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН