Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 195

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 13-р хорооны 8-р байрны 37 тоотод оршин суух Луу гүн овогт Чилхаажавын Цэрэнбатын /РД:АА60081022/ хүсэлттэй,

          Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

          Хүсэлт гаргагч Ч.Цэрэнбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байгаад 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Хэрэгт өгсөн нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний бие Улаанбаатар хотод байдаг тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэжээ. 

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Ч.Цэрэнбат ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 151 тоот Чилхаажавын Цэрэнбатын Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 01-12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  2. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1981 оны 07 сарын 08-ны өдрийн 39 тоот болзол дүгнэх тухай тогтоолд: Ардын хувьсгалын 60 жилийн ой угтаж зарласан социалист уралдааны болзлын 4-р заалтыг биелүүлсэн төллөх бог мал 6, адуу 2, сувай үхэр 3, өсвөр насны бог малын 10, бүгд 21 суурь тус бүр, ажилд хошуучлагч гэрчилгээ, 300 төгрөг бүгд 21 гэрчилгээ, 6300 төгрөгөөр шагнасугай. 39-р тогтоолын хавсралтын 13-рт Ч.Цэрэнбат гэсэн.
  3. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 сарын 21-ний өдрийн 129 тоот Чилхаажавын Цэрэнбатын Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1982 оны 01-12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  4. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1984 оны 01 сарын 10-ны өдрийн зохин гүйцэтгэх ажлын төлөвлөгөө. Хавсралтын 48-рт Цэрэнбат гэсэн.
  5. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 сарын 21-ний өдрийн 130 тоот Чилхаажавын Цэрэнбатын Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд
  • 1985 оны 02 сараас 04 сар, 06 сараас 07 сар, 10 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  • 1986 оны 01 сараас 04 сар, 06 сараас 07 сар, 11 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  • 1987 оны 01 сараас 07 сар, 10 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  • 1988 оны 01 сараас 03 сар, 06 сар, 08 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  • 1989 оны 04 сараас 06 сар, 08 сар, 10 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  1. Миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт зэрэг болно.

 

          Хүсэлт гаргагч Ч.Цэрэнбат Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд оёдолчноор ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 151 тоот цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1981 оны 07 сарын 08-ны өдрийн 39 тоот болзол дүгнэх тухай тогтоол, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 сарын 21-ний өдрийн 129 тоот цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1984 оны 01 сарын 10-ны өдрийн зохин гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 сарын 21-ний өдрийн 130 тоот цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд оёдолчноор ажиллаж байснаа тогтоолгох гэсэн Ч.Цэрэнбатын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч Ч.Цэрэнбат шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул өөрийг нь оролцуулахгүй шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

          Хүсэлт гаргагч Ч.Цэрэнбатын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Луу гүн овогт Чилхаажавын Цэрэнбатыг /РД:АА60081022/ Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Цэрэнбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН