Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 235

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Жаргалант сумын Асгат багийн Цүүрт гэх газар оршин суух Боржгон овогт Цэрэнлхамын Хажидмаагийн /РД:АВ66021502/ хүсэлттэй,

          Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1982 оны 04 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

          Хүсэлт гаргагч Ц.Хажидмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1981 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчин саальчнаар ажиллаж байсан. Архивын нотлох баримтыг үндэслэн намайг Жаргалант амьдрал нэгдэлд 1982 оны 04 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчин саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.    

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Хажидмаа 1966 онд Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн.  Тухайн үед ажиллаж байсныг нь нотлох хөдөлмөрийн дэвтэр нь тамга, тэмдэг, бичилт дутуугаас одоо хүртэл ажилласан жилээ тогтоолгож чадахгүй байгаа. 2016 оны Архивийн лавлагаа болон хөдөлмөрийн дэвтэр зэргийг нь үндэслэн 1982 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант амьдрал нэгдлийн Асайт багт төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Ц.Хажидмаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Цэрэнлхамын Хажидмаагийн 1985 оны 03 сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт:
  • 1985 оны 06 сараас 1985 оны 12 сард ажилласан хоног авсан цалингийн бичилт,
  • 1986 оны 01 сараас 1986 оны 12 сард ажилласан хоног авсан цалингийн бичилт,
  • 1987 оны 01 сараас 1987 оны 12 сард ажилласан хоног авсан цалингийн бичилт,
  • 1988 оны 01 сараас 1988 оны 12 сард ажилласан хоног авсан цалингийн бичилт,
  • 1989 оны 01 сараас 1989 оны 12 сард ажилласан хоног авсан цалингийн бичилт,
  • 1990 оны 01 сараас 1990 оны 12 сард ажилласан хоног авсан цалингийн бичилт,
  1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 02сарын 26-ны өдрийн 73 тоот Цэрэнлхамын Хажидмаагийн Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант амьдрал нэгдлийн Баянцагаан бригадад
  • 1982 оны 04 сараас 06 сар, 10 сараас 11 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1983 оны 01 сараас 11 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1984 оны 01 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1985 оны 05 сараас 10 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1986 оны 01 сараас 09 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1987 оны 01 сараас 11 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1988 оны 01 сараас 10 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  • 1989 оны 01 сараас 08 сар, 11 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт зэрэг болно.

 

          Хүсэлт гаргагч Ц.Хажидмаагийн Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1982 оны 04 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь Цэрэнлхамын Хажидмаагийн 1985 оны 03 сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 02сарын 26-ны өдрийн 73 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1982 оны 04 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэсэн Ц.Хажидмаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хүсэлт гаргагч Ц.Хажидмаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овогт Цэрэнлхамын Хажидмаагийн /РД:АВ66021502/ Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1982 оны 04 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Хажидмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН