Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 276

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Цагаан давааны 33-01 тоотод оршин суух Гал овогт Эрдэнэцогтын Намжилмаагийн /РД:АЮ81040206/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багт оршин суух Боржигон овогт Төмөрчөдөрийн Ариунжаргалд /РД:АК87010228/ холбогдох

1.453.313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

                           ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Нэхэмжлэгч Э.Намжилмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Аз нэртэй мини маркет ажиллуулдаг бөгөөд худалдагчаар 2015 оны 12 сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 сарын 04-ний өдөр хүртэл Т.Ариунжаргалыг ажиллуулсан.Т.Ариунжаргал хүлээлгэн өгсөн бараанаас 2.408.951 төгрөг дутааж үүнээсээ 1.482.000 төгрөгийг төлж үлдсэн 926.951 төгрөгийг төлөөгүй тул дутаасан өдрөөс эхлэн үлдсэн мөнгөн дүнд хоногийн 0.5 хувийн алданги тооцсон.114 өдрийн  алданги 528.362 төгрөг үндсэн өр нь 926.951 төгрөг нийт 1.453.313 төгрөгийг хариуцагч Т.Ариунжаргалаас гаргуулж өгнө үү  гэжээ.

           

          Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Аз” дэлгүүрийн эзэн Э.Намжилмаагийн нэхэмжилсэн үндсэн өр, алданги нийт 1.453.313 төгрөгийн  үндсэн өр  болох 926.951 төгрөгийг 2016 оны 07 сарын 01-ний өдрийн өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

          Нэхэмжлэгч Э.Намжилмаа хариу тайлбартаа: Миний бие хариуцагч Т.Ариужаргалаас 1.453.313 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Т.Ариунжаргалын тайлбартай танилцахад Т.Ариунжаргал нь үндсэн өр болох 926.951 төгрөгийг 2016 оны 07 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн байна. Би 1.453.313 төгрөгийн нэхэмжлэлийнхээ алданги 528.362 төгрөгөөс татгалзаж, үндсэн өр болох 926.951 төгрөгийг  2016 оны 07 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тайлбарыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Намжилмаа нь хариуцагч Т.Ариунжаргалаас 1.453.313 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Намжилмаа нэхэмжлэлийн шаардлагаас алданги 528.362 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Т.Ариунжаргал 926.951 төгрөгийг 2016 оны 07 сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь тэдний тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э.Намжилмаа 1.453.313 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 926.951 төгрөгийг хариуцагч Т.Ариунжаргалаас гаргуулахаар, хариуцагч Т.Ариунжаргал үндсэн өр 926.951 төгрөгийг 2016 оны 07 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

         

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцсон 926.951 төгрөгийн хэмжээнд  улсын тэмдэгтийн хураамжийг тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.203 төгрөгөөс 11.406 төгрөгийг орон нутгийн орлогд хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 13.400 төгрөг, хариуцагч Т.Ариунжаргалаас 13.400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Намжилмаад олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

 

     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Гал овогт Эрдэнэцогтын Намжилмаа /РД:АЮ81040206/ 1.453.313 /нэг сая дөрвөн зуун тавин гурван мянга гурван зуун арван гурван/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 528.362 /таван зуун хорин найман мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгөөр багасгаж, хариуцагч Боржигон овогт Төмөрчөдөрийн Ариунжаргал /РД:АК87010228/ , 926.951 /есөн зуун хорин зургаан мянга есөн зуун тавин нэг/ төгрөгийг 2016 оны 07 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Намжилмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38.203 төгрөгөөс 11.406 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 13.400 төгрөг, хариуцагч Т.Ариунжаргалаас 13.400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Намжилмаад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН