Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 326

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цагаан сүмийн 01-02 тоотод оршин суух Тайж овогт Зундуйн Болд /РД:АМ61061017/ хүсэлттэй,

          Архангай аймгийн Хотонт сумын Цацралт нэгдэлд 1979 оны 07 сарын 15-ны өдрөөс 1981 оны 06 сарын 27-ны өдөр хүртэл, 1984 оны 7 сараас 1991 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.Болд, гэрч Ж.Цэрэндолгор, Ч.Эрдэнээ, Д.Баасанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

          Хүсэлт гаргагч З.Болд шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би 1961 оны 06 сарын 10-нд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэвэрт орох нас болоод байна. Миний бие 1979 оны 07 сарын 15-ны өдрөөс Архангай аймгийн Хотонт сумын Цацралт нэгдэлд тракторын жолоочоор орж 1981 оны 06 сарын 27-ны өдөр ардын цэргийн албан татагдсан. Тэгээд 1984 оны 7 сард тус нэгдэлдээ тракторын жолоочоор ажилд орж 1991 оны 11 сарын 01-ний өдөр ажлаасаа гарсан. Дээрх хугацаанд ажилласан байдал бичсэн тушаалууд, хөдөлмөрийн дэвтрийн бичил дутуу, тухайн үед намайг З.Соронзонболд бас миний дүүг З.Соронзонболд гэдэг байсан. Бид хоёрыг ялгахын тулд ажлынхан маань намайг том Болд гэж дуудаг байсан. Гэтэл бүх хүүхдийн гэрчилгээ зарим бичиг баримт З.Болдоор, зарим лавлагаа, баримт бичиг З.Соронзонболдоор байх юм. Иймд 2006 оны 08 сарын 08-ны өдөр хуулийн дагуу З.Соронзонболд нэрээ З.Болд болгосон. Хавсаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Хотонт сумын Цацралт нэгдэлд 1979 оны 07 сарын 15-ны өдрөөс 1981 оны 06 сарын 27-ны өдөр хүртэл, мөн 1984 оны 7 сараас 1991 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Хүсэлт гаргагч З.Болд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1961 онд төрсөн. Уг нь би Соронзонболд гэсэн нэртэй байсан юм. Манай дүүг бас Соронзонболд гэдэг байсан. Ах дүү 2 адилхан нэртэй байсан болохоор биднийг сургуульд сурч байхад том Болд, жижиг Болд гэдэг байсан. Гэтэл миний бүх бичиг баримт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ хүртэл Болд нэрээр бичигдсэн байсан. Би 1978 онд 8-р ангиа төгсөөд 1979 онд Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд жолоочоор ажиллаж эхэлсэн. Тэгээд 1981 онд цэрэгт яваад 1984 онд цэргээс халагдаж ирсэн. Нутагтаа эргэж ирээд нэгдэлдээ үргэлжлүүлэн ажиллаж эхэлсэн. 1991 онд нэгдэл тарж, хувьчлал явагдахад ажлаасаа гарсан. Хөдөө мал маллаж байгаад 2000 онд сумынхаа сургуулийн уурын зууханд ажиллаж эхэлсэн гэжээ.

 

   Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Зундуйн Болдын 251630 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:
  • Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн даргын 1979 оны 07 сарын 15-ны өдрийн 53 тоот тушаалаар Цацрал нэгдлийн тракторын жолоочоор авч ажиллуулав гэсэн 1979 оны 07 сарын 15-ны өдрийн бичилт,
  • Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн бүх гишүүдийн 1991 оны 11 сарын 01-ний өдрийн 03 дугаар хурлын 35 тоот тогтоолоор Монгол улсын аж ахуйн нэгж хуулиар нэгдлийн үйл ажиллагааг зогсоосон тул тракторын ажлаас чөлөөлж, Өндөр сант ХК-н мэдэлд шилжүүлэв гэсэн 1991 оны 11 сарын 01-ний өдрийн бичилт,
  1. Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн даргын 1979 оны 07 сарын 15-ны өдрийн 53 тоот ажилд томилох тухай тушаалд: Шаамарын сургууль комбинат төгсөж ирсэн З.Болдыг 7 сарын 15-наас эхлэн тракторын жолоочоор авч ажиллуулсугай гэсэн.
  2. Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 11 сарын 10-ны өдрийн 82 тоот нэгдсэн болзол дүгнэх тухай тогтоолд: 1984 оны цэвдэг хагалгааны ажилд идвэхтэй оролцон төлөвлөгөөг 20 хувиар биелүүлсэн ДТ-75 маркийн жолооч Зундуйн Болдыг 250 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай гэсэн. 
  3. Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 12 сарын 17-ны өдрийн 81 тоот ээлжийн амралт олгох тухай тушаалд: З.Болдод 12 сарын 10-ны өдрөөс ажлын 26 хоногоор тооцож ээлжийн амралт олгосугай гэсэн.
  4. Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн даргын 1988 оны 11 сарын 24-ний өдрийн 121 тоот ээлжийн амралт олгох тухай тушаалд: З.Болдод 11 сарын 25-ны өдрөөс ажлын 26 хоногоор тооцож ээлжийн амралт олгосугай гэсэн.
  5. Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн даргын 1990 оны 01 сарын 05-ны өдрийн 05 тоот тракторын жолооч нарт удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалд: Хөдөлмөр цалин хөлсний улсын хороо, МҮЭ-ийн төв, зөвлөлийн 1976 оны 50/38 тогтоолыг үндэслэн мэргэжилээрээ тасралтгүй ажилласан трактор, комбайны жолооч нарт тасралтгүй ажилласны нэмэгдэл цалин олгосугай. Хавсралтын 32-рт: Зундуйн Болд гэсэн.
  6. Архангай аймгийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 07 сарын 15-ны өдрийн Хотонт сумын их хувьчлалын баталгаажуулалтын хавсралтанд: Зундуйн Соронзонболд гэсэн.
  7. Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 сарын 24-ны өдрийн 151/2910 дугаартай Ургийн овог, эцэг, эхийн нэр өөрчилсөн тухай лавлагаанд: Зундуй Соронзонболд /РД:АМ61061017/  нь Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын 34 тоот захирамжаар 2006 оны 08 сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын овог, нэр өөрчилсөн бүртгэлийн 15-рт Тайж овогт Зундуй Болд болгон өөрчилсөн гэсэн.
  8. Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 сарын 24-ны өдрийн 151/2906 дугаартай төрөл садангийн тухай лавлагаанд: Тайж овогт Зундуйн Болд /РД:АМ61061017/ нь Бадай овогт Зундуй Жадамбын /РД:АМ48110115/ дүү мөн болохыг тодорхойлов гэсэн.
  9. Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 сарын 24-ны өдрийн 151/2905 дугаартай төрөл садангийн тухай лавлагаанд: Тайж овогт Зундуйн Болд /РД:АМ61061017/ нь Данзан овогт Зундуй Цэрэнбатын /РД:АЯ53011619/ дүү мөн болохыг тодорхойлов гэсэн.
  10. Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 сарын 24-ны өдрийн 151/2911 дугаартай төрөл садангийн тухай лавлагаанд: Тайж овогт Зундуйн Болд /РД:АМ61061017/ нь Монгол овогт Зундуй Соронзонболдын /РД:АМ63013018/ ах мөн болохыг тодорхойлов гэсэн.
  11. Болдын Жамбалдоржийн 159 тоот төрсний гэрчилгээнд:  Болдын Жамбалдорж /РД:АМ88112519/, эрэгтэй, 1988 оны 11 сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын төрөх газар төрснийг ИГББ-н төрсний бүртгэлд 1988 оны 12 сарын 08-ны өдөр 159-рт бүртгэв. Төрүүлсэн эцэг Зундуйн Болд, төрүүлсэн эхийн нэр Чойжилсүрэнгийн Эрдэнээ гэсэн.
  12. Болдын Жадамбын 41 тоот төрсний гэрчилгээнд: Болдын Жадамба /РД:АМ87032112/, эрэгтэй, 1987 оны 03 сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын төрөх газар төрснийг ИГББ-н төрсний бүртгэлд 1987 оны 03 сарын 30-ны өдөр 41-рт бүртгэв. Төрүүлсэн эцэг Зундуйн Болд, төрүүлсэн эхийн нэр Чойжилсүрэнгийн Эрдэнээ гэсэн.
  13. Болдын Чимэдциеэгийн 25 тоот төрсний гэрчилгээнд: Болдын Чимэдциеэ /РД:АМ90013106/, эмэгтэй, 1990 оны 01 сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын төрөх газар төрснийг ИГББ-н төрсний бүртгэлд 1990 оны 03 сарын 02-ны өдөр 25-рт бүртгэв. Төрүүлсэн эцэг Зундуйн Болд, төрүүлсэн эхийн нэр Чойжилсүрэнгийн Эрдэнээ гэсэн.
  14. Болдын Ядамсүрэнгийн 30 тоот төрсний гэрчилгээнд: Болдын Ядамсүрэн /РД:АМ90013106/, эрэгтэй, 1996 оны 12 сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын төрөх газар төрснийг ИГББ-н төрсний бүртгэлд 1997 оны 02 сарын 19-ний өдөр 19-рт бүртгэв. Төрүүлсэн эцэг Зундуйн Болд, төрүүлсэн эхийн нэр Чойжилсүрэнгийн Эрдэнээ гэсэн.
  15. Гэрч Ж.Цэрэндолгорын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн: Би Архангай аймгийн Хотонт сумын Ардын депутатын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасагт 1984 оноос 1991 оныг хүртэл хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Одоо Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын тамгын газар Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байна. З.Болд бид хоёр Архангай аймгийн Хотонт сумын 8 жилийн дунд сургуульд нэг ангид байсан. 1975 манай ангид ах дүү хоёр болох Болд, Соронзонболд шилжиж ирж байсан. Манай ангийхан хоёуланг нь Болд гэж дууддаг байсан. З.Болд нь эхнэр Эрдэнээтэй 1983 онд гэр болсон. З.Болд нь 1981 оны 06 сараас 1984 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс 1984 оны 06 сард халагдаж ирээд Архангай аймгийн Цацрал нэгдэлд газар хагаладаг 75 тракторын жолоочоор 1991 оныг хүртэл хугацаанд ажиллаж байсан. Манай нэгдлийнхэн тухайн үед ах дүү хоёр Болдыг хэн нь Болд, хэн нь Соронзонболд гэдгийг сайн мэддэггүй ах дүү хоёр Болд гэж дуудаг байсан. З.Болд нь нэгдэлд манай нөхөртэй хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан болон хэн гэдэг байсан талаар нь сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг.

17.

18.

         

          Хүсэлт гаргагч Зундуйн Болд Архангай аймгийн Хотонт сумын Цацралт нэгдэлд 1979 оны 07 сарын 15-ны өдрөөс 1981 оны 06 сарын 27-ны өдөр хүртэл, 1984 оны 7 сараас 1991 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болох Зундуйн Болдын 251630 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн даргын 1979 оны 07 сарын 15-ны өдрийн 53 тоот ажилд томилох тухай тушаал, Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 11 сарын 10-ны өдрийн 82 тоот нэгдсэн болзол дүгнэх тухай тогтоол, Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 12 сарын 17-ны өдрийн 81 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн даргын 1988 оны 11 сарын 24-ний өдрийн 121 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн даргын 1990 оны 01 сарын 05-ны өдрийн 05 тоот тракторын жолооч нарт удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, Архангай аймгийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 07 сарын 15-ны өдрийн Хотонт сумын их хувьчлал баримтын хуулбар, Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 сарын 24-ны өдрийн 151/2910 дугаартай Ургийн овог, эцэг, эхийн нэр өөрчилсөн тухай лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 сарын 24-ны өдрийн 151/2906 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 сарын 24-ны өдрийн 151/2905 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 сарын 24-ны өдрийн 151/2911 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, Болдын Жамбалдоржийн 159 тоот төрсний гэрчилгээ, Болдын Жадамбын 41 тоот төрсний гэрчилгээ, Болдын Чимэдциеэгийн 25 тоот төрсний гэрчилгээ, Болдын Ядамсүрэнгийн 30 тоот төрсний гэрчилгээ, гэрч Ж.Цэрэндолгор,Ч.Эрдэнээ, Д.Баасанбат нарыг мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Хотонт сумын Цацралт нэгдэлд 1979 оны 07 сарын 15-ны өдрөөс 1981 оны 06 сарын 27-ны өдөр хүртэл, 1984 оны 7 сараас 1991 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн З.Болдыг хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Хүсэлт гаргагч З.Болдын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Зундуйн Болд /РД:АМ61061017/ Архангай аймгийн Хотонт сумын Цацралт нэгдэлд 1979 оны 07 сарын 15-ны өдрөөс 1981 оны 06 сарын 27-ны өдөр хүртэл, 1984 оны 7 сараас 1991 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч З.Болдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН