Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 291

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн 29-р байрны 18 тоотод оршин суух Тайж овогт Алгаагийн Сайнбилэгийн /РД:АЮ75100471/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багт оршин суух  овогтой Гүрбазарын Эрдэнэцэцэгт холбогдох

400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад: 

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Эрдэнэцэцэг нь 2016 оны 01 сарын 29-ны өдөр 400.000 төгрөгийн үнэтэй бараа зээлээр авч 2016 оны 02 сарын 03-ны өдөр гэхэд өгнө гэсэн боловч зээлж авсан барааныхаа үнийг одоо хүртэл өгөхгүй байна. Иймд Г.Эрдэнэцэцэгээс 400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Сайнбилэг нь хариуцагч Г.Эрдэнэцэцэгээс 400.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Сайнбилэг нь хариуцагч Г.Эрдэнэцэцэг нэхэмжлэлийн шаардлага болох 400.000 төгрөгийн төлсөн үндэслэлээр 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тавин хувиар хөнгөлж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.650 төгрөгнөөс 6330 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж орон нутгийн орлогоос 6330 төгрөг, хариуцагч Г.Эрдэнэцэцэгээс 6330 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Сайнбилэгт олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар, хариуцагч Гүрбазарын Эрдэнэцэцэгт холбогдох 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан нэхэмжлэгч Тайж овогт Алгаагийн Сайнбилэгийн /РД:АЮ75100471/ татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.650 төгрөгөөс 6330 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 6330 төгрөг, хариуцагч Г.Эрдэнэцэцэгээс 6330 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Сайнбилэгт олгосугай.

 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН