Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 379

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн 29-р байрны 18 тоотод оршин суух Тайж овогт Алгаагийн Сайнбилэгийн /РД:АЮ75100471/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 25-01 тоотод оршин суух Монгол овогт Юрагийн Шүрэнцэцэгт /РД:АЮ71111467/ холбогдох

420.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

 

                      ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Нэхэмжлэгч А.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ю.Шүрэнцэцэг нь 2016 оны 04 сард 400.000 төгрөгийн үнэтэй зурагт зээлээр худалдан авсанаас одоог хүртэл төлөхгүй байна. Барааны төлбөр 400.000 төгрөгөөс сарын 2,5%-иар хүү тооцож 20.000 төгрөг, нийт 420.000 төгрөгийг гаруулж өгнө үү гэжээ.

           

          Хариуцагч Ю.Шүрэнцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Би А.Сайнбилэгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 420.000 төгрөгийн төлөхийг зөвшөөрч байна.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

           

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Сайнбилэг хариуцагч Ю.Шүрэнцэцэгээс 420.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.Шүрэнцэцэг 420.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч А.Сайнбилэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13.250 төгрөгөөс 6625 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 6625 төгрөг, хариуцагч Ю.Шүрэнцэцэгээс 6625 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Сайнбилэгт олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

 

     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч Монгол овогт Юрагийн Шүрэнцэцэг /РД:АЮ71111467/, нэхэмжлэгч Тайж овогт Алгаагийн Сайнбилэгийн /РД:АЮ75100471/ нэхэмжилсэн 420.000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Сайнбилэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13.250 төгрөгөөс 6625 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 6625 төгрөг, хариуцагч Ю.Шүрэнцэцэгээс 6625 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Сайнбилэгт олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийн хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН