Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 394

 

          Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багт байрлах Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Цогт-Уулын 21-03 тоотод оршин суух . Боржигон овогт Гүржавын Эрдэнэбаярт /РД:АЮ72052577/ холбогдох 42.700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Эрдэнэбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэгийн №27 тоот шийтгэвэрээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 7 /долоо/ хоног хүмүүжсэн ба ажлын хөлсний тооцооны 7 хоногийн 42.700 төгрөгийг төлөөгүй тул уг зардлыг зохих журмын дагуу төлүүлж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Г.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Цагдаагийн газрын нэхэмжилсэн 42.700 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 42.700 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.                    

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч Г.Эрдэнэбаярыг албадан саатуулах байрны төлбөр 42.700 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Эрдэнэбаяр нь  нэхэмжлэгч Архангай аймгийн Цагдаагийн газрын нэхэмжилсэн 42.700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбараа гаргажээ.

 

Хариуцагч Г.Эрдэнэбаяр нь нэхэмжлэлийн шаардлага, үнийн дүнтэй маргаагүй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. Энэ нь хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл биш бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа, зохигчид улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах талаар харилцан тохиролцоогүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж болох 4550 төгрөгийг хэмжээг тал хувиар бууруулан тогтоож хариуцагч Г.Эрдэнэбаяраас 2275 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Архангай аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, Г.Эрдэнэбаярт холбогдох 42.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Цогт-Уулын 21-03 тоотод оршин суух Боржигон овогт Гүржавын Эрдэнэбаярын /РД:АЮ72052577/ зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Эрдэнэбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд 2775 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийн хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                                            ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН