Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 376

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багт байрлах “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газрын нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн 22-р байрны 05 тоотод оршин суух Рагчаагийн Жавзмаад /РД:АЭ58082001/ холбогдох 84.644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад: 

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Жавзмаа 2015 оны 01 сараас 2016 оны 06 сарыг дуустал хугацаанд Катв ашигласны төлбөр 84.644 төгрөгийг төлөөгүй учир хуулийн дагуу барагдуулж өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгч “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Түвшинжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Р.Жавзмаа нь 84.644 төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газар нь хариуцагч Р.Жавзмаагаас 84.644 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газар нь хариуцагч Р.Жавзмаа нэхэмжлэлийн шаардлага болох 84.644 төгрөгийн төлсөн үндэслэлээр 84.644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тавин хувиар хөнгөлж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгнөөс 2275 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж орон нутгийн орлогоос 2275 төгрөг, хариуцагчаас 2275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар, хариуцагч Рагчаагийн Жавзмаад /РД:АЭ58082001/  холбогдох 84.644 /наян дөрвөн мянга зургаан зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан нэхэмжлэгч “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газрын татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 2275 төгрөг, хариуцагч Р.Жавзмаагаас 2275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газарт олгосугай.

 

 3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН