Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 296

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2016 оны 08 сарын 05                             Дугаар 296                                        Баруун-Урт

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

 татгалзсаныг баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох  тухай    

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4-р багт оршин суух Г.Тунгалагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд оршин суух Л.Мөнхбаярт холбогдох 96 ширхэг палкны үнэ 4320000 /дөрвөн сая гурван зуун хорин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06-р сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад 

 ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Г.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Би 1994 онд Бүрэнцогтын уурхайн эмийн сан байсан 8х10 метрийн хэмжээтэй палкан байшинг худалдан авч хүү С.Ганболд, С.Ганхуяг, Мөнххаан сумын харъяат Г.Ооёогийн хамт уг байшинг буулган авсан. Тухайн үед 4-10 метрийн урттай 96 ширхэг палкийг их эмч Лантуубаатар, нябо Ц.Дамдинсүрэн нарын хашаанд хурааж орхисон. Гэтэл бидний хураагаад орхисон модыг Мөнххаан сумын иргэн Л.Мөнхбаяр гэгч хүн авч дэлгүүр, цайны газар барьж ашигласан байсан. Л.Мөнхбаяр нь палкны төлбөрийг хийхгүй байгаа тул 96 ш х 45000 төгрөг /нэг ширхэг палкны төлбөр/ 4320000/ дөрвөн сая гурван зуун хорин мянган/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Тунгалаг нь хариуцагч Л.Мөнхбаяраас 96 ширхэг палкны үнэ 4320000 /дөрвөн сая гурван зуун хорин мянган/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Тунгалаг нь иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуулинд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч Г.Тунгалагийн 4320000  төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 84070 төгрөгний тал хувь 42035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 42035 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Тунгалагт олгохоор шийдвэрлэлээ.

      Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Тунгалаг нь хариуцагч Л.Мөнхбаяраас  96 ширхэг палкны үнэ 4320000 /дөрвөн сая гурван зуун хорин мянган/ төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Г.Тунгалагийн 4320000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 84070 төгрөгний тал хувь 42035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 42035 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Тунгалагт олгосугай.

3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ШҮҮГЧ                                                П.БОЛОРМАА