Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 00205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: 1958 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бага боловсролтой, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн 2-р хэсэг 2-р гудамж 05 тоотод оршин суух, /РД:МБ:58031416/ Боржигин овогт Дэмбэрэлийн Жаргалсайханы хүсэлттэй,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн нефть баазад уурын зуухны качегараар ажилд орж 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн нефть баазад өтгөн тосны насосчин ажлыг үргэлжлүүлэн хийж байсан. Гэтэл одоо тэтгэвэрээ тогтоолгох гэсэн чинь ажилд шилжин томилогдсон тушаал нь олдохгүйн улмаас тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй хохирч байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дээрх ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Д.Жаргалсайханы хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч Д.Жаргалсайхан нь Зам тээврийн яамны харъяа Баруунхараа нефть баазад уурын зуухны качегараар 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл өтгөн тосны насосчин ажлыг тус тус хийж байсан нь 1984 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн №24 дугаартай Баруунхараа дахь нефть баазын даргын тушаал /ХХ-ийн 6 дугаар хуудас/, 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №124 дугаартай БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Баруунхараа нефть баазын даргын тушаал /ХХ-ийн 8 дугаар хуудас/, 1987 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн №03 дугаартай БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Баруунхараа нефть баазын даргын тушаал /ХХ-ийн 9 дүгээр хуудас/, 1985 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/, 1994 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Сайшаалын үнэмлэх /ХХ-ийн 12 дугаар хуудас/, 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн аваргын диплом /ХХ-ийн 13 дугаар хуудас/, 1987 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын намын хорооноос АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас олгосон Дурсамж, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Зам тээврийн яамны харъяа Баруунхараа дахь нефть баазын захиргаанаас олгосон Диплом /ХХ-ийн 14 дүгээр хуудас/, 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Нефть баазын захиргаанаас олгосон Сайшаалын үнэмлэх /ХХ-ийн 15 дугаар хуудас/ болон хамт ажиллаж байсан Д.Нямаа, Д.Нарантуяа, Ц.Отгон нарын тодорхойлолт, гэрч Д.Нямаа, Д.Нарантуяа, Ц.Отгон нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Д.Жаргалсайханг Зам тээврийн яамны харъяа Баруунхараа нефть баазад уурын зуухны качегараар 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл өтгөн тосны насосчин ажлыг тус тус хийж байсанг сэргээн тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               

                                                             ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Дэмбэрэлийн Жаргалсайханг Зам тээврийн яамны харъяа Баруунхараа нефть баазад уурын зуухны качегараар 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өтгөн тосны насосчин ажлыг тус тус хийж байсныг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57-р зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                              

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Ж.ЭРДЭНЭБАТ.