Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 00203

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр буюу Төмөр замын вогзалын урд байрлах “Дууш-Оргилуун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /РД:ФБ:67040601 утас:95816295/ Бэсүд овогт Мягмарын Мөнхмаагийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 36-36 тоотод оршин суух хаягтай, /РД: МЭ:76020901, утас-94007822/ Халзад овогт Бямбажавын Эрдэнэтуяад холбогдох 4,326,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн 

                                             Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч “Дууш-Оргилуун” ХХК-ийн эдийн засагч М.Мөнхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Манай компани Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 254 тоот тогтоолоор Дууш-Оргилуун банк бус санхүүгийн байгууллага хягзаарлагдмал хариуцлагатай компани /цаашид “Дууш-Оргилуун” ББСБ ХХК гэх/-ийг ажиллуулахаар зөвшөөрүүлж 1/234 тоот гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Иргэн Бямбажав овогтой Эрдэнэтуяа нь 2015 оны 11 дүгээрр сарын 09-ныөдөр тус байгууллагаас 2,500,000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн бизнесийн зээл 3 сарын хугацаатай авсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн 29-р байрны баруун талд байрлах 20 м2талбай бүхийн автомашины грашийн гэрчилгээний №000575608 грашийг барьцаанд тавьсан. Зээл олгохдоо барьцаа гэрээ давхар байгуулж өөрийнх нь үнэлснээр бүгд 3,000,000 /гурван сая/ төгрөг бүхий үл хөдлөх барьцаалуулж тухайн үед энэхүү бичиг баримт үйлдсэнээр талууд харилцан тохиролцож явагдсан бөгөөд энэ нь хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон юм. Ингээд зээлдэгч нэгэнт мөнгөө авснаас хойш гэрээ болон түүний хавсралт хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүүг тасралтгүй төлж манайбайгууллагатай /ББСБ/ тооцоо хийх үүрэг үүсч байгаа юм. Гэтэл зээл авагч Б.Эрдэнэтуяа 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдөр төлөх ёстой 150,000 төгрөг, 2016 оны 1-р дүгээр сарын 09-нд төлөх ёстой 150,000 төгрөг, 100,000 төгрөгийг төлсөн. 2016 оны 02 дугаар сарын 09-нд төлөх ёстой 150,000 төлөөгүй өнөөдрийг хүрч гэрээний үүргээ үл биелүүлсэн. Иймд Б.Эрдэнэтуяатай 2015.11.09 -2016 оны 6 дугаар сарын 21-ийг хүртэл 8 сарын хүүг 150,000 төгрөгөөр тооцоход 1,200,000 төгрөг болж байна. Үүнээс 1 удаа төлсөн 100,000 төгрөгийг хасахад 1,100,000 төгрөг түүн дээр үндсэн зээлийн 2,500,000 төгрөгийг нэмэхэд 3,600,000 төгрөг, Үүнээс алданги тооцоход 720,000 төгрөг бүгд 4,320,000 төгрөгийн тооцооны үлдэгдэл өнөөдрийн байдлаар үүссэн байна. Зээлдэгч Б.Эрдэнэтуяад 2016 оны 03 дугаар сард 011 тоот мэдэгдэх хуудас, 2016 оны 05 дугаар сарын 31-нд өөрийн гараар бичүүлсэн мэдэгдэл баталгаа зэргийг өгсөөр байтал зээлийн төлөлт огт хийгдээгүй өнөөг хүрч утсаа ч авахаа больсон. Тиймээс улсад татвар төлдөг манай байгууллагыг хэтэрхий хохироож байна. Бид нэгэнт зээлдэгчтэй харилцан тохиролцохгүй байгаа болохоор манай байгууллага хамгийн сүүлийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний тооцоогоор 4,326,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь “Дууш-Оргилуун” ХХК-иас 2,500,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр авсан бөгөөд тус компанийн нэхэмжилсэн 4,326,500 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулах болно гэжээ.

 

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Дууш-Оргилуун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхмаагийн 4,326,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Эрдэнэтуяа маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг  удирдлага болгон 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч “Дууш-Оргилуун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхмаагийн 4,326,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Эрдэнэтуяа төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 84070 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнэтуяагаас 42035 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 42035  төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч “Дууш-Оргилуун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.