Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00196

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг “Тост-Өргөө” хотхоны 4-11 тоотод оршин суух хаягтай, /РД: УК:91011730, утас-90112227/ Анчин аав овогт Энх-Амгалангийн Өлзийсайханд холбогдох 1,199,006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 23150524 тоот гэрээ байгуулан 99212170 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iPhone багцын үйлчилгээг мөн Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 5S 16GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж ..Анхааруулах хуудас.. илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60.000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1199006 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Өлзийсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа.  “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1,199,006 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн 1,199,006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Өлзийсайхан маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг  удирдлага болгон 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн 1,199,006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Өлзийсайхан төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33326 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Өлзийсайханаас 16663 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 16663  төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Ж.ЭРДЭНЭБАТ.