Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 395

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Ж.Баастын нэхэмжлэлтэй М.Чулуун-Эрдэнэ, Д.Бадрах нарт холбогдох “4.500.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад: 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Бааст нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Чулуун-Эрдэнэ эхнэр Болороогийн хамт 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манайд ирээд “двух-34” маркийн 12 ширхэг төмрийг үзээд худалдаж авахаар болж төмрийн үнийг 4.680.000 төгрөгөөр тохирсон. М.Чулуун-Эрдэнэ нь 180.000 төгрөгийг бэлэн өгөөд үлдэгдэл 4.500.000 төгрөгийг 5 дугаар сарын 20-нд өгөхөөр тохиролцож гэрээ хийсэн юм. Маргааш өглөө нь 2015 оны 06 дугаар сарын 04-ний өглөө М.Чулуун-Эрдэнэ, Д.Бадрах түүний ажилчидтай ирээд 12 ширхэг төмрийг манай хашаанаас ачаад явсан. Уг худалдаж авсан төмрөө одоо ашиглалтанд орсон ИХО баарны хашаанд буулгаж тус барилгад ашигласан. 

Миний бие нь 2015 оны 06 дугаар сарын 20-нд үлдэгдэл мөнгөө авахаар очиход Д.Бадрах мөнгөө өгөөгүй байгаа гэж хэлсэн. Ингээд удаа дараа очсон боловч мөнгөтэй болохоороо удахгүй өгнө гэж хэлсээр өдий хүрсэн. Д.Бадрахтай очиж уулзахад мөнгийг чинь өгнө гэдэг байснаа сүүлдээ М.Чулуун-Эрдэнээс ав гэдэг болсон. 2016 оны 05 дугаар сарын 30-нд Д.Бадрахтай утсаар ярихад М.Чулуун-Эрдэнэд мөнгийг чинь өгчихсөн надад хамаагүй гэж хэлээд утсаа салгасан. Ингээд М.Чулуун-Эрдэний гэрт очиход өөрөө байхгүй, эхнэр нь хөдөө явчихсан гэсэн хүүхэд нь байсан. Хүүхдээр нь М.Чулуун-Эрдэнэ рүү залгуулаад Алтанбулагийн хүн төмрийн мөнгөө авъя гэж байна гэж хэлэхэд М.Чулуун-Эрдэнэ нь Д.Бадрахаас ав гээд утсаа тасалчихсан. Иймд маргааныг шүүх үзэж М.Чулуун-Эрдэнэ, Д.Бадрах нараас төмрийн үнэ болох 4.500.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг, 4 дүгээр хэсгийн 065 тоотод оршин суух хаягтай, Миймаагийн Чулуун-Эрдэнэ /МЭ-72110611/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: 

              Ж.Баастын 4.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гардаж авлаа. Уг мөнгө нь хариуцагч Д.Бадрахад ямар ч хамаагүй болно. Энэ төмрийн мөнгийг бүрэн хэмжээгээр нь М.Чулуун-Эрдэнэ би төлнө. Уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 01-нээс төлж барагдуулна. Энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, татгалзах зүйлгүй гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Бааст нь хариуцагч М.Чулуун-Эрдэнэ, Д.Бадрах нараас “4.500.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч М.Чулуун-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.Бааст нь хариуцагч Д.Бадрахад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурьдах зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86950 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 43475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Ж.Баастын нэхэмжлэлтэй хариуцагч М.Чулуун-Эрдэнэд холбогдох “4.500.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 86950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 43475 төгрөгийг, үлдэх 43475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ