Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Хүсэлт гаргагч: 1961 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Галшар сумы 3 дугаар баг Баянбадрал багт оршин суух, Боржигон овогт Лувсанчүлтэмийн Гэрэлмаагийн хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

 

                                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Хүсэлт гаргагч Л.Гэрэлмаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Л.Гэрэлмаа нь 1977 оны 10-р сараас 1992 оны 2 сар хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Мөн хөдөлмөрийн дэвтэр үрэгдүүлсэн тул Галшар сумын “Буянт-Оргил” нэгдэлд саальчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэжээ. 

                   Ү Н Д Э С Л Э Х нь:

           Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Л.Гэрэлмаа нь Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлийн Баянбадрал бригадад 1977 оны 10 дугаар сараас 1992 оны 02 дугаар сарыг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан байдал нь түүний шүүхэд ирүүлсэн Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлээс 1977 оны 10 дугаар сараас 1992 оны 02 дугаар сарыг дуустал цалин авч байсан талаарх Хэнтий аймгийн архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ¹1467 тоот цалингийн тодорхойлолт, хүсэлт гаргагч Л.Гэрэлмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хэнтий аймгийн Галшар сумын нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Арвин саамын эзэн” социалист уралдааны болзолд шалгарч шагнуулсан талаарх баярын бичиг, “Буянт-Оргил” нэгдлийн ерөнхий хорооноос 1991 оны 03 дугаар сарын 08-ны өдөр олгосон сайшаалын үнэмлэх зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Харин Л.Гэрэлмаа нь

 

, “Буянт-Оргил” нэгдлээс

Л.Гэрэлмаа нь Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдэлд 1977 оны 10 дугаар сараас 1992 оны 02 дугаар сарыг дуустал ажилласан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Лувсанчүлтэмийн Гэрэлмааг 1977 оны 10 дугаар сараас 1992 оны 02 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Гэрэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                               ДАРГАЛАГЧ                                                Р.БАТБАЯР