Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 300

 

   

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 08 дугаар 

сарын 09-ний өдөр                             Дугаар 300                                          Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 8-р хороо Дилав хутагт Жамсранжавын гудамж 40 дүгээр байрны 19 тоотод оршин суух /РД:ЧД61050464, утасны дугаар 98776388/, Сайн талынхан овогт Жамбалын Байгалмаагийн 

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Сайн талынхан овогт Жамбалын Байгалмаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Миний бие нь 1989 оны 07 дугаар сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Байгууллага дундын нэгдсэн туслах аж ахуйд ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1991 оны 05 дугаар сарын 01-нд Эд хэрэглээний хоршоо болон өөрчлөгдсөнөөр ажлаас чөлөөгдсөн. Энэ хугацаанд ажиллаж байсан байдал хөдөлмөрийн дэвтэрт  бичигдсэн боловч тэтгэвэр тогтоолгоход архивын баримт шаардлагатай гэсэн бөгөөд архиваас ажилд орсон тушаал нь олдсон боловч халагдсан тушаал нь олдохгүй байгаа тул хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн 1989 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Байгууллага дундын нэгдсэн туслах аж ахуйд ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Мөн Ж.Байгалмаа нь Улаанбаатар хотод өвчтэй ээжийгээ байнга асардаг тул уг хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь

 

Сайн талынхан овогт Жамбалын Байгалмаа нь 1989 оны 07 сарын 14-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Байгууллага дундын нэгдсэн туслах аж ахуйд ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

 

Хүсэлт гаргагч Ж.Байгалмаа нь өвчтэй ээжийгээ байнга асардаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Ж.Байгалмаа нь 1989 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Байгууллага дундын нэгдсэн туслах аж ахуйд ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 93 тоот тушаалын хуулбар, 1982 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нээсэн Ж.Байгалмаагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар,

 

           - гэрч Дэвэл овгийн Гомбожамцын Сумъяа /РД: ЛЮ48092007/-ийн; “Ж.Байгальмаа нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Нэгдсэн туслах аж ахуйд 1989-1991 он дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэгээд Нэгдсэн туслах аж ахуй маань сүүлдээ Хөдөлмөр хоршоо болсон. Ж.Байгальмаа нь Нэгдсэн туслах аж ахуйд тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг,

 

          -гэрч Зээрднүүд овгийн Дамдинжавын Ундрах /РД:ЛЮ59091106/-ийн; “Ж.Байгальмаа нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Нэгдсэн туслах аж ахуйд 1989-1991 он дуустал ажиллаж байсан. Нэгдсэн туслах аж ахуй гэж байж байгаад Хөдөлмөр хоршоо болоход ажлаасаа гарсан” гэх мэдүүлгүүд зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Иймд Ж.Байгалмаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч Ж.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  Сайн талынхан овогт Жамбалын Байгалмаа нь 1989 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Байгууллага дундын нэгдсэн туслах аж ахуйд ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ