Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 299

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 08 дугаар

сарын 08-ны өдөр                                  Дугаар   299                                     Баруун-Урт

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Төмөртэйн овооны Уулын Баяжуулах үйлдвэрийн байр, /Улсын бүртгэлийн дугаар 9019008029, РД:2548747/,  “Цайртминерал” ХХКомпаний нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:/РД:84052705, утасны дугаар 70519100, 99084789/, Розагийн Анхтуяа,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг 2-1-402 тоотод оршин суух, /РД:ЛЛ71112875, утасны дугаар 88518802, 80977111/, Баяр овогт Жамсранжавын Баянжаргалд холбогдох 

 

“Ж.Баянжаргалтай байгуулсан Ажилчдын орон сууц худалдах гэрээнээс татгалзсан болохыг тогтоож, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Цайртминерал” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Цайртминерал” ХХК нь өөрийн ажилчдын ахуй амьдралыг дэмжих зорилгоор ажилчдын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 36 айлын 2 орон сууцны барилга /нийт 72 айлын орон сууц/-ыг бариулж ашиглалтанд хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр орон сууцнуудыг хөнгөлөлттэй нөхцлөөр Худалдах-худалдан авах гэрээг тодорхой шаардлага хангасан ажилчидтай байгуулсан. Түүний дагуу 2013 оны 09 дүгээр сарын 25ны өдөр ажилтөэ Ж.Баянжаргалтай THS 2013-29 тоот Ажилчдын орон сууц худалдах гэрээг байгуулж, уг гэрээний дагуу 2 дугаар байрны 402 тоот 47,65м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Ж.Баянжаргалын эзэмшилд шилжүүлсэн. 

Энэхүү гэрээний 5 дугаар зүйлд “Тус гэрээнд зааснаар худалдан авагч тал байрны нийт төлбөрийг 5 жилийн дотор 4 хувааж худалдагч талд төлж барагдуулна”, 5.2-т “Тус гэрээг байгуулсны дараа 2 жилийн дотор худалдан авагч тал худалдагч талд байрны нийт үнийн 30% болох 10 030 125 төгрөгийг төлнө” гэж заасны дагуу хариуцагч Ж.Баянжаргал нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хоёр дахь ээлжийн төлбөр болох 10 030 125 төгрөгийг бүрэн төлөх үүрэгтэй байсан. Гэвч хариуцагч Ж.Баянжаргал нь гэрээнд заасан хугацаанд төлөх ёстой төлбөрөөс                 4 500 125 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг төлөөгүй. Компаний зүгээс хугацаа хоцорсон үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардсан боловч Ж.Баянжаргал нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлбөрийг төлж дуусгах нэмэлт хугацаа олгох хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг үндэслэн компанийн зүгээс нэмэлт хугацаа олгож, хоёр дахь ээлжийн төлбөр болох 10 030 125 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэвч энэ хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй бөгөөд 2016 оны 01 дүгээр сард цалингаасаа 663 535 төгрөг төлсөн. 2016 оны 02 дугаар сарын 03ны өдөр Ж.Баянжаргал нь хугацаа хоцорсон          4 866 465 төгрөгийг төлж дуусгахад 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дахин нэмэлт хугацаа олгохыг хүсч, энэ хугацаанд төлбөрөө төлж дуусгаагүй тохиолдолд байраа буцаах тухай хүсэлт бичгээр гаргасан.

Түүний гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгч “Цайртминерал” ХХК нь дахин нэмэлт хугацаа олгож, гэрээнд заасан төлбөрийн үлдэгдэл болох 4 866 465 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахыг мэдэгдсэн. Ж.Баянжаргал энэ хугацаанд 2016 оны 02 дугаар сард цалингаасаа 500 000 төгрөг төлж, 4 366 465 төгрөгийн төлбөр үлдсэн. Үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийж, төлбөр төлөх үүргээ биелүүлсэнгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйл, мөн уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 4 дүгээр зүйлд “ Худалдан авагч нь гэрээний төлбөр төлөх үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд худалдагч нь гэрээнээс татгалзах эрхтэй. Худалдагч гэрээнээс татгалзсан тохиолдолд Худалдан авагч нь орон сууцыг Худалдагчийн эзэмшилд буцаан өгөх ... үүргийг хүлээнэ гэж заасан.

Гэрээний дээрх заалтын дагуу нэхэмжлэгч “Цайртминерал” ХХК-ийн зүгээс орон суусыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг албан ёсоор мэдэгдсэн боловч хариуцагч Г.Баянжаргал нь өнөөдрийг хүртэл хугацаанд энэ шаардлагыг биелүүлсэнгүй. Иймд Ажилчдын орон сууц худалдах гэрээнээс татгалзсан болохыг тогтоож, орон сууцыг албадан чөлөөлүүлэхийг тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг 2-1-402 тоотод оршин суух Жамсранжавын Баянжаргал нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Цайртминерал” ХХКомпаний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч 1 дүгээр орцны 4-н давхарын 402 тоот 2 өрөө байрыг хүлээлгэн өгөхийг зөвшөөрч байна. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байраа суллаж өгнө. Ж.Баянжаргал, А.Баттуул 2016.08.03-нд гэжээ.

 

Нэхэмжлэгч “Цайртминерал” ХХКомпани нь хариуцагч Ж.Баянжаргалын ХААН банкин дахь 5630126883 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байрны төлбөр болох 15 693 786.2 төгрөгийг буцаан тушаасан баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч /Улсын бүртгэлийн дугаар 9019008029, РД:2548747/,  “Цайртминерал” ХХКомпани нь хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг 2-1-402 тоотод оршин суух Баяр овогт Жамсранжавын Баянжаргалд холбогдуулан “Ж.Баянжаргалтай байгуулсан Ажилчдын орон сууц худалдах гэрээнээс татгалзсан болохыг тогтоож, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Цайртминерал” ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33 433 752 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 325 120  төгрөгний тал хувь болох 162 560 төгрөгийг, үлдэх 162 560 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч  “Цайртминерал” ХХКомпанид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Цайртминерал” ХХКомпаниас гаргасан “Ж.Баянжаргалтай байгуулсан Ажилчдын орон сууц худалдах гэрээнээс татгалзсан болохыг тогтоож, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг 2-1-402 тоотод оршин суух Баяр овогт Жамсранжавын Баянжаргал хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Цайртминерал” ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33 433 752 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 325 120  төгрөгний тал хувь болох 162 560 төгрөгийг, үлдэх 162 560 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч  “Цайртминерал” ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Ц.ЭРДЭНЭЗУУ