Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 301

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 дугаар багт оршин суух Хонгор боржигин овогт Дамбаагийн Шийлэгдоржийн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, хүсэлт гаргагч Д.Шийлэгдорж нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Шийлэгдорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус нэгдэлд  ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт гурвалжин тамга дарснаас болж улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Шийлэгдорж нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус нэгдэлд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2739 дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, гэрч С.Цэнд, Ё.Рэгжидмаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

  1. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Хонгор боржигин овогт Дамбаагийн Шийлэгдоржийг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус нэгдэлд ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай. 

          2. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагчД.Шийлэгдорж нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

          3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                                                               

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ЭНХМАА