Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 01130

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 2 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/01130

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Их Эзэн Чингис хааны талбайд байрлах, “Голомт банк”-ны нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10-р хороо, 7-р гудамж, 97А тоотод оршин суух, Боржигон овогт Гааданпүрэвийн Нямдаваад холбогдох 6 438 817,95 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад                                                                                                       

               ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч Голомт банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Нямдаваа нь Голомт банктай 2014 оны 3 сарын 28-ны өдөр ЗГ2705014635 тоот зээлийн гэрээ байгуулан 7 600 000 төгрөгийг жилийн 22,80% хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож байгаа тул зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан иргэн Г.Нямдаваад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 6 438 817,95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Нямдаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Голомт банкны нэхэмжлэлээс 1 750 000 төгрөгийг төлж, үлдэгдэл болох 4 688 817 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 04-р сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Г.Нямдаваа нь нэхэмжлэлийн шаардлага болох 6 438 817 төгрөгөөс 1 750 000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 4 688 817 төгрөгийг 2016 оны 4 сарын 1-ний дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Голомт банк нь Г.Нямдаваад холбогдуулан 6 438 817 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Г.Нямдаваа нь нэхэмжлэлийн шаардлага 6 438 817 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1 750 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4 688 817 төгрөгийг 2016 оны 4-р сарын 1-ний дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага 6 438 817 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 1 750 000 төгрөгийг төлж барагдуулан, үлдэгдэл 4 688 817 төгрөгийг 2016 оны 4 сарын 1-ний дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Г.Нямдаваагийг зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 972 төгрөгийн 58 986 төгрөгийг улсын төсвөөс, 58 986 төгрөгийг хариуцагч Г.Нямдаваагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк”-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                                         ШҮҮГЧ                                            Р.АЛТАНТУЯА