Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 04683

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04683

 

Улаанбаатар хот

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,Бага тойруу 3/9-д байрлах, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, Хасбаатар гудамж 13-р байр 144 тоотод оршин суух, регистр ЙБ74020104, Гонзгой овогт Жимбээгийн Тунгалагцагаанд холбогдох 210 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Тунгалагцагаан нь нэхэмжлэлийн шаардлагаас 140 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Нэхэмжлэгч тал алданги болох 70 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Ж.Тунгалагцагаанд холбогдох 210 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 70 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ж.Тунгалагцагаан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Ж.Тунгалагцагаанаас 210 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 950 төгрөгийн 3 475 төгрөгийг улсын төсвөөс, 3 475 төгрөгийг хариуцагч Ж.Тунгалагцагаанаас тус тус гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА