Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 370

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар баг, Цагаан төгөл 2-24 тоотод оршин суух, ВП75041218 регистрийн дугаартай, Лувсан-Иш овогт Түмэн-Өлзийгийн Эрдэнэбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

2015 оны 10 сарын 09-ний өдрөөс 2016 оны 4 сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалин 7322586 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2013 оны 01 сарын 14-ний өдрөөс Өлзийт сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2015 оны 05 сарын 04-ний өдөр сумын ИТХурлын 15/04 тот тогтоол, Баянхонгор аймгийн засаг даргын 272 тоот захирамжаар үүрэгт ажлаасаа огцорсон. Дээрх шийдвэрүүдийн талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2015 оны 10 сарын 09-ний өдрийн 27 тоот шийдвэрээр Өлзийт сумын Засаг даргаар эргүүлэн томилох шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг сумын ИТхурлын итгэмжилсэн төлөөлөгч П.Бямбаа, А.Мягмар нар үл хүлээн авч, захиргааны хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргаснаар албан ажилд орох хугацаа 2016 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл хойшилсон. Аймгийн засаг даргын 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 5/269 тоот захирамжаар Засаг даргаар эгүүлэн томилогдсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс хойших буюу 2015 оны 10 сарын 09-ний өдрөөс 2016 оны 04 сарын 7-ны өдөр хүртэлх хугацааны цалин 7322586 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Өлзийбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Өлзийт сумын засаг дарга Т.Эрдэнэбатын ажилгүй байсан хугацааны цалин 7322586/ долоон сая гурван зуун хорин хоёр мянга таван зуун наян зургаан/ төгрөгийг  төлөхийг зөвшөөрч байна.Уг мөнгийг  хэзээ  олгохоо сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:    

Өлзийт сумын Засаг дарга  Т.Эрдэнэбатын 2015 оны 10 сарын 09-ний өдрөөс 2016 оны 4 сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалин 7322586 төгрөгийг  төлөхийг зөвшөөрсөн Өлзийт сумын ЗДТГ-ын төлөөлөгч Б.Өлзийбаатарын шүүхэд гаргасан тайлбарыг  үндэслэн  хариуцагч байгууллагын зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Өлзийт сумын Засаг дарга Т.Эрдэнэбатын 2015 оны 10 сарын 09-ний өдрөөс 2016 оны 4 сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалин 7322586 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн  хариуцагч Өлзийт сумын ЗДТГ-ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Өлзийт сумын ЗДТГ-аас 66055 төгрөг, төрийн сангийн данснаас 66055 төгрөгийг тус тус  гаргуулж, нэхэмжлэгч Т.Эрдэнэбатад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Өлзийт сумын ЗДТГазар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ