Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 309

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

          Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар баг Баян гэх газар оршин суух, Гяв овгийн Надмидын Эрдэнэчимэгийн хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Н.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Намайг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар, 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдлийн чанарын цехэд ажилчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагч Н.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 оны 09  дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл малчнаар, 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдлийн чанарын цехэд нормчноор ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болсон учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болоод шүүхэд хандсан. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Эрдэнэчимэг “ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Н.Эрдэнэчимэг нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар, 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдлийн чанарын цехэд ажилчнаар тус тусажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1491 тоот лавлагаа, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдлийн даргын 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 тоот, 1987 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн  10 тоот тушаалууд, 1990 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Алтантогтох, О.Тамжид нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарГяв овгийн Надмидын Эрдэнэчимэгийг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар, 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдлийн чанарын цехэд ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдсугай. 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА