Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 190

 

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Түвшинбат, Э.Энхбат нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 1875466,39 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 2248417,68 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 281961,12 төгрөг, нийт 4405845,18  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2016  оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад         

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хадгаламж банкинд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаартушаалаар банкны эрх хүлээн авагч томилж, банкны удирдлага хяналт шилжсэн бөгөөд Хадгаламж банкны чанаргүй зээлүүдийг төлүүлж, Төрд учирсан хохирлыг богино хугацаанд барагдуулахаар ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62-р зүйлийн 62.19-д банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкийг төлөөлөн оролцох гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч С.Түвшинбат, Э.Энхбат нар нь Хадгаламж банктай 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 29 тоот цалингийн зээлийн гэрээгээр 7.300.000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 58 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар тус тус байгуулж нийт 7.700.000 /долоон сая долоон зуун мянга/ төгрөгийн зээлийг авч ашигласан.

Зээлийн барьцаанд Хэнтий аймаг Бор-Өндөр сумын 1 дүгээр хэсгийн холбоо 01-10 тоотод орших зурагт, угаалгын машин зэрэг гэрийн бусад тавилга бүх эд хөрөнгүүд болон гурван тал хашаа, байшин /6*4/, дөрвөн ханатай гэрийг барьцаалсан болно.

Зээлдэгч нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 5.824.533.61 /таван сая найман зуун хорин дөрвөн мянга таван зуун гучин гурав төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүнд 1.835.234.09 /нэг сая найман зуун гучин таван мянга хоёр зуун гучин дөрөв төгрөг есөн мөнгө/ төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 12.224.62 /арван хоёр мянга хоёр зуун хорин дөрвөн төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг, нийт 7.671.992.32 /долоон сая зургаан зуун далан нэгэн мянга есөн зуун ерэн хоёр төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч С.Түвшинбат, Э.Энхбат нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэл 1.875.466.39 /нэг сая найман зуун далан таван мянга дөрвөн зуун жаран зургаан төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг,

Зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 2.248.417.68 /хоёр сая хоёр зуун дөчин найман мянга дөрвөн зуун арван долоон төгрөг, жаран найман мөнгө/ төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 281.961.12 /хоёр зуун наян нэгэн мянга есөн зуун жаран нэгэн төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг,

Нийт зээл, хүүний үлдэгдэл 4.405.845.18 /дөрвөн сая дөрвөн зуун таван мянга найман зуун дөчин таван төгрөг арван найман мөнгө/ төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага:

1.Хариуцагч С.Түвшинбат, Э.Энхбат нараас зээлийн нийт төлбөрт 4.405.845.18 /дөрвөн сая дөрвөн зуун таван мянга найман зуун дөчин таван төгрөг арван найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтанд дурьдсан эд хөрөнгүүдээс болон бусад эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.” гэжээ.           

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1-р баг Холбоо 9-2 тоотод оршин суух, /РД:СЩ86111215/ Жонон овогт Сэргэлэнгийн Түвшинбат шүүхэд гаргасан тайлбартаа: “С.Түвшинбат миний бие нь тус банкнаас зээлсэн өрийн үлдэгдэлийг төлж барагдуулна. Ийм учраас сар бүр 70000 төгрөгөөр хийж барагдуулна. 2016 оны 09 сараас эхэлж хийх боломжтой тул миний хүсэлтийг хүлээн авч үзнэ үү. 4405845,19 төгрөг төлөх нь үнэн.” гэжээ.

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Э.Энхбатаас 4405845,19 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч С.Түвшинбатаас “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 1875466,39 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 2248417,68 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 281961,12 төгрөг, нийт 4405845,18 төгрөгийг төлүүлэх саналтай байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.

                                                                                   

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагч нь хариуцагч С.Түвшинбат, Э.Энхбат нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 1875466,39 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 2248417,68 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 281961,12 төгрөг, нийт 4405845,18 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

Хариуцагч С.Түвшинбат, Э.Энхбат нар нь Хадгаламж банкны Хэнтий аймаг, Бор-Өндөр сум дахь Бор-Өндөр тооцооны төвтэй 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 29 тоот цалингийн зээлийн гэрээгээр 7.300.000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 58 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар тус тус байгуулж нийт 7.700.000 /долоон сая долоон зуун мянга/ төгрөгийг авсан болох нь зээлийн гэрээний хуулбар,  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч С.Түвшинбатын хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч С.Түвшинбат нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4405845,18 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд хариуцагч тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.   

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг нь хариуцагч Э.Энхбатаас 4405845,18 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч С.Түвшинбатаар “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн 1875466,39 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 2248417,68 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 281961,12 төгрөг, нийт 4405845,18 төгрөгийг төлүүлэхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч С.Түвшинбат нь 4405845,18 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 1875466,39 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 2248417,68 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 281961,12 төгрөг, нийт 4405845,18 төгрөгийг хариуцагч С.Түвшинбат төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

            2. Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай. 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 4405845,18 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 85443 төгрөгний тал хувь болох 42721,5 төгрөгийг хариуцагч С.Түвшинбатаас гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Түвшинбат нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурдсан хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээс хангуулахыг дурдсугай.

            5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         С.БАЙГАЛЬМАА