Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Баянмөнх суманд 1967 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 2 охины хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1-р баг “Баянбулаг” гэх газар  оршин суух СГ67011801 регистрийн дугаартай Боржгон овогт Ухнын Оюунтуяагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Туяа  оролцов.

 

                                                                                                 Т О Д О Р Х О Й Л О Х нь:  

Хүсэлт гаргагч У.Оюунтуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие У.Оюунтуяа нь 1982 оны 06 сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдлийн 1-р бригадад саальчнаар ажилд орсон. Үүнээс хойш 1993 он хүртэл тасралтгүй ажилласан боловч 1989 оны 10 сарын 25-нд Баянмөнх сумын архив шатаж бичиг баримт устсан. Иймд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв. 

                                                                                               Ү Н Д Э С Л Э Х нь:

            Шүүх хүсэлт гаргагчийн  шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч У.Оюунтуяа нь 1982 оны 06 сарын 28-наас 1993 оныг хүртэл  Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдлийн 1-р бригадад саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

Хүсэлт гаргагч У.Оюунтуяа нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдлийн 1-р бригадад саальчнаар ажиллаж байсан болох нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 35 тоот “Ажилчин малчнаар томилох тухай” тушаал, мөн нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 109 тоот “ээлжийн амралт олгох тухай” тушаал, Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдлийн даргын 1988 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 125 тоот “малчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал,  Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 66 тоот “малчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” хувьцаат компанийн ерөнхий захирлын 1993 оны 10 сарын 01-ний өдрийн 26 тоот “малчны үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаал, “Мөнх-Оргил” нэгдлийн МАА-н 1-р хэсгийн малчидаас 1989 оны ээлжийн амралт олгоогүй хүмүүсийн нэрсийн жагсаалт, Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот “малчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, гэрч Х.Жаргалсайхан, А.Сарантуяа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч У.Оюунтуяаг 1982 оны 06 сарын 28-наас 1993 оныг хүртэл  Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдлийн 1-р бригадад саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч У.Оюунтуяа нь намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийхийг зөвшөөрч бичгээр хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч У.Оюунтуяаг оролцуулалгүй шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1; 116; 118 дугаар зүйлд заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч У.Оюунтуяаг 1982 оны 06 сарын 28-наас 1993 оныг хүртэл  Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдлийн 1-р бригадад саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд У.Оюунтуяагийн урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                ШҮҮГЧ                                  С.БАЙГАЛЬМАА