Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 425

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын 1-р багийн Чулуут гэх газар оршин суух  Жонгоор овогт Бадарчийн Бямбанямын /РД:АН56110910/ хүсэлттэй,

          Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1972 оны 07 сарын 08-ны өдрөөс 1976 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэл, 1979 оны 06 сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Бямбаням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

            Хүсэлт гаргагч Б.Бямбаням шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1971 оны 06 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа, бусад бичиг баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1971 оны 06 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

          Хүсэлт гаргагч Б.Бямбаням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн 2 дугаар бригадад 1971 оноос 1991 он хүртэл хугацаанд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч баримт олдохгүй байна. Сумын захиргаа шатаад хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Би 1976 онд цэргийн албанд яваад 1979 онд халагдаж ирсэн.  Иймд шүүхэд гаргасан нотлох баримтуудын хүрээнд миний улсад ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Б.Бямбанямын ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1972 оны 07 сарын 08-ны өдрийн 24 тоот тэтгэвэр олгох тухай тогтоолд: Ерөнхий боловсролын дунд сургуулийн 7,8-р анги төгсөгчдөөс үйлдвэрлэлд 1972 онд гарч байгаа хүүхэд Сайд нарын зөвлөлийн 1965 оны 160/170-р тогтоолоор 16 хүүхэд тус бүр 250 төгрөг бүгд 4000 төгрөг тэтгэвэр олгохыг нэгдлийн ерөнхий ня-бо /Түмэндэмбэрэл/-д зөвшөөрсүгэй. Хавсралтанд Бямбаням гэсэн.
  2. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1974 оны 12 сарын 30-ны өдрийн 46 тоот дурсгалын зүйл өгөх тухай тогтоолд: Дурсгалд зориулан өгсөн мөнгөн аягыг шагнал урамшуулын фондоос зарлага болгохыг санхүүд зөвшөөрсүгэй. Хавсралтанд Бямбаням гэсэн.
  3. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1976 оны 06 сарын 25-ны өдрийн 44 тоот бод мал маллагчдын арга зүйн зөвлөгөөн угтсан ажилд амжилт гаргасан малчдыг шагнах тухай тогтоолд: Мал онд оролт төл бойжуулалтын болзлыг биелүүлсэн 17 суурийн 55 хүнд 10802 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай. 1-р Бямбаням гэсэн.
  4. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн даргын 1981 оны 03 сарын 03-ны өдрийн 13 тоот мал аж ахуйн хэсгийн ахлагчдыг батлах тухай тушаалд: Мал аж ахуйн бригадуудын хэсгийн ахлагчдыг хавсралтаар баталж 1981 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай. Хавсралтанд Бямбаням гэсэн.
  5. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 01 сарын 11-ний өдрийн 11 тоот мал тарган сүрэг мэнд социалист уралдааны болзлын 2-р шатыг дүгнэх тухай тогтоолд: Мал тарган сүрэг мэнд социалист уралдааны болзлын 2-р шатыг Туулант бригадын адууны 1, бог малын 9, Чулуут бригадын үхрийн 2, бог малын 3, Хонгорж бригадын үхрийн 1, бог малын 11, Хужирт бригадын үхрийн 1, богын 2, бүгд 29 суурийг хангассан гэж үзэж болзолд заасан ёсоор шагналыг олгосугай. Хавсралтанд Бямбаням гэсэн.
  6. Архангай аймгийн Цэцэрлэг сумын ХЗЭ-ийн хорооны 1983 оны 10 сарын 09-ний өдрийн дипломд: МХЗЭ-ийн гишүүн Бадарч овогтой Бямбаням-д МХЗЭ-ийн илгээлтийн эзэн малчин залуучуудын сумын анхдугаар чуулга уулзалт угтсан явдалд чинь талархаж дурсгав гэсэн.
  7. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 07 сарын 10-ны өдрийн 66 тоот болзол дүгнэх тухай тогтоолд: Малчны хариуллага-88 уралдааны болзол биелүүлсэн 87 суурьт 8161 төгрөг 75 мөнгийн шагнал олгосугай. Хавсралтанд Бямбаням гэсэн.
  8. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 07 сарын 17-ны өдрийн 70 тоот мал олгох тухай тогтоолд: өөрийн дүрмийн 49, 54-р зүйлд заасаны дагуу туулант бригадын өрхөд 118 мал, чулуут бригадын 26 өрхөд 130 мал стус тус олгосугай. Хавсралтанд Б.Бямбаням гэсэн.
  9. Архангай аймгийн Төрийн Архивын аймгийн өмч хувьчлалын комиссын Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн 1993 оны 154 хуудас материалын хавсралтанд Банзрагчийн Бямбаням  гэсэн.
  10. Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2013 оны 03 сарын 13-ны өдрийн 34 тоот Архивын лавлагаанд Бадарч овогтой Бямбаням нь 1976 оны 06 сарын 15-ны өдөр Цэцэрлэг сумаас цэргийн албанд татагдаж Улаанбаатар хот дахь Хилийн цэргийн 0151-р ангид алба хааж байгаад сайдын 1979 оны 06 сарын 04-ны өдрийн тушаалаар 253557 дугаарын үнэмлэхтэй халагдсан нь үнэн болно гэсэн зэрэг нотлох баримтууд болно.

 

          Хүсэлт гаргагч Б.Бямбанямын Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1972 оны 07 сарын 08-ны өдрөөс 1976 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэл, 1979 оны 06 сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1972 оны 07 сарын 08-ны өдрийн 24 тоот тэтгэвэр олгох тухай тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1974 оны 12 сарын 30-ны өдрийн 46 тоот дурсгалын зүйл өгөх тухай тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1976 оны 06 сарын 25-ны өдрийн 44 тоот бод мал маллагчдын арга зүйн зөвлөгөөн угтсан ажилд амжилт гаргасан малчдыг шагнах тухай тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн даргын 1981 оны 03 сарын 03-ны өдрийн 13 тоот мал аж ахуйн хэсгийн ахлагчдыг батлах тухай тушаал, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 01 сарын 11-ний өдрийн 11 тоот мал тарган сүрэг мэнд социалист уралдааны болзлын 2-р шатыг дүгнэх тухай тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын ХЗЭ-ийн хорооны 1983 оны 10 сарын 09-ний өдрийн диплом, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 07 сарын 10-ны өдрийн 66 тоот болзол дүгнэх тухай тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 07 сарын 17-ны өдрийн 70 тоот мал олгох тухай тогтоол, Архангай аймгийн Төрийн Архивын аймгийн өмч хувьчлалын материал, Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2013 оны 03 сарын 13-ны өдрийн 34 тоот Архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1972 оны 07 сарын 08-ны өдрөөс 1976 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэл, 1979 оны 06 сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Б.Бямбанямын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хүсэлт гаргагч Б.Бямбанямын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жонгоор овогт Бадарчийн Бямбанямын /РД:АН56110910/ Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1972 оны 07 сарын 08-ны өдрөөс 1976 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэл, 1979 оны 06 сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Бямбанямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН