Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 222

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би О.Болдын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Мягмаржавт холбогдох зээл 5,158,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Болд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 05-р сарын 01-нээс 2015 оны 11 сарын 15-ны хооронд Замын-Үүд суманд амьдардаг Жавзангийн Мягмаржавт хувийн байшин барихад нь барилгын материал худалдан авахад  5,158,500 төгрөгийг зээлүүлсэн боловч намар мал таргалахаар өгнө гээд одоо болтол өгөөгүй байна. Мөнгөө авахаар 5 удаа очиж уулзсан боловч шүүхдээд ав гэдэг хариу хэлээд одоо утсаа авахгүй байна.Одоо дээр авсан тоног төхөөрөмжийн ханшийг тодорхойлж зээлүүлсэн мөнгөн дүнгээс хасан үлдсэн мөнгөн дүнг олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Өргөн сумын 3-р багт оршин суух Омбын Болд нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О.Болд би Жавзангийн Мягмаржавд холбогдуулан 5,158,000 төгрөг грагуулах нэхэмжлэл гаргасан. Мягмаржав нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум  2-р баг Мобикомын 1-24 тоотод оршин Боржигон овогт Жавзангийн Мягмаржав нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би О.Болдын нэхэмжилсэн нэхэмжлэлийн дагуу төлбөр болох 5,158,000 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Ж.Мягмаржав нь  хувийн орон сууц барихаар нэхэмжлэгч О.Бодоос 5,158,000 төгрөгийг зээлж аваад одоог хүртэл төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, татварын тооцооллын жагсаалт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Мягмаржав нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,158,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. О.Болдын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Мягмаржавт холбогдох зээл 5,158,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Мөнх-Эрдэнэ нь 69,339 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 97,486 төгрөгийн 50 хувь болох48,743 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 4550 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Мягмаржаваас 48,743 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 48,743 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.    

ШҮҮГЧ   А.ЦЭРЭНХАНД