Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 227

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би С.Нямлхагвын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Гантулгад холбогдох зээл зээлийн хүү 1 182 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын  26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Нямлхагва нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 01 дүгээр сард С.Гантулгад цагаан сараар хэрэглээд өгье 800 000 төгрөг зээлүүлээч гэхэд нь  1 сарын хугацаатай өгсөн. Нэг сарын мөнгөө өгөхгүй болохоор сарын 3 хувийн хүү тооцно гэсэн түүнээс хойш өгөхгүй удаа дараа нэхэмжилж байж 8-р сард 50 000 төгрөг өгсөн. Өөр нэг ч төгрөг өгөөгүй олон удаа  нэхэж шаардсан боловч өгөхгүй байгаа тул надаас зээлж авсан  800 000 төгрөгнөөс 50 000 төгрөгийг хасж үлдэгдэл 750 000 төгрөгийг 3 хувийн  хүү 432 000 төгрөг нийт 1 182 000 төгрөгийг С.Гантулгаас гаргуулж өгнө үү гэжээ.Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сум 9 дүгээр баг 13-18 тоотод оршин суух Сэрдамбын Нямлхагва РД: ЖЯ60052239 шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Гантулгад 2015 оны 1 сард 800,000 төгрөг зээлүүлж, 50,000 төгрөг авч үлдэгдэл 750,000 төгрөгийг авч чадахгүй 1 жил 6 сар болсон учир зээлүүлсэн мөнгөө хүүгийн хамт гаргуулахаар Гантулгаас нэхэмжилсэн. Гантулга нь шүүхэд тайлбар хүсэлт гаргахдаа надаас авсан 750,000  төгрөгийг 2016 оны 10 сарны 01-ний дотор хүүг өгөх боломжгүй гэжээ.  Үнэхээр Гантулга нь элдэв шалтаг шалтгаан хэлэхгүй хэлсэн хугацаандаа 750,000 төгрөгийг өгөх юм бол хүүг нэхэмжлэхгүй гэжээ.                                               

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд  сумын 2 дугаар баг, Борхойн 2-1 тоотод  оршин суух Жавхлант овогт Сэрээнэнгийн Гантулга /РД:ЕЮ73112316/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь 215 оны 01 сард иргэн Нямлхагваас 800,000 төгрөг зээлж аван 50,000 төгрөг буцаан өгсөн. Мөнгийг авахдаа хүү тооцно гэж хэлж тохиролцон гэрээ бичиг хийгээгүй. Уг мөнгийг төлөхөд удсан шалтгаан нь би ачаа тээвэр эрхэлдэг байсан боловч ачаа тэвэр ховордон ханш унасан. Мөн Нямлхагва урагшаа ачаа бараа гаргуулдаг байсан ба тэр үед мөнгийг тооцъё гэж бодсон. Мөн намайг Эрээнд байх үед ачаа ачуулъя гэж ярьсан боловч бүтээгүй. Би уг мөнгийг авч хэрэглэсэн нь үнэн учир төлнө. Надад хугацаа олгоно уу. Энэ мөнгийг 6 сард өгөх гэж байтал миний төрсөн ах С.Ганболд нь бусдад хорлогдон амиа алдсан ба энэ хэрэг 2016 оны 06 сарын 14-нд гарсан ба би хохирогчооор оролцон оршуулгын зардлын 8,200,000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг энэ Дорноговь аймгийн шүүхээр гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ мөнгийг шийдэхэд би мөнгөтэй болж би мөнгийг төлье. 2016 оны 10 сарын 01-ний дотор 750,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Нямлхагва, хариуцагч С.Гантулгад холбогдох 1,182,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Гантулга нь нэхэмжлэгч С.Нямлхагваас 2015 оны01 сард 800,000 төгрөг зээлж аваад 50,000 төгрөгийг төлж үлдэх хэсэг 750,000 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар, Н.Болортуяагийн нэхэмжлэгчид гаргаж өгсөн баталгаа зэргээр тогтоогдож байна.

Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 432,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлага 750,000 төгрөгийг 2016 оны 10 сарын 01-ны дотор бүрэн төлж хохиролгүй болгох талаар тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрснийг  баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С.Нямлхагвын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Гантулгад холбогдох зээл зээлийн хүү 1 182 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлгааас 432,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлагаас 750,000 төгрөгийг 2016 оны 10 сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар тохирч зохигчид эвлэрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,918 төгрөгийн 50 хувь болох 16,459 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Татварын тасгийн 061400941 тоот данснаас 16,459 төгрөгийг, хариуцагч С.Гантулгаас 11,275 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Нямлхагвад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ    А.ЦЭРЭНХАНД