Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 619

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                          

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Зуунмод сум Мэдээл харилцаа холбооны байр 102 тоотод байрлах Зуундэлгэрэх ББСБ, захирал Ч.Алтанчимэг /РД:5164427, утас:96553660/-ийн нэхэмжлэлтэй,

Зуунмод сумын 6 дугаар баг, Баруун зуунмод 3-10 тоотод оршин суух Боржигон овогт Самадгадийн Мандах /РД:НГ68031370, утас:89434384/-д холбогдох,

Зээлийн төлбөр 4 501 700 /дөрвөн сая таван зуун нэгэн мянга долоон зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллага, захирал Ч.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Мандах нь манай байгууллагаас 2015 оны 5 сарын 25-ны өдөр 15/61 тоот зээлийн гэрээ байгуулж 4 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.8%-ийн хүүтэйгээр авч, зээлийн барьцаанд Г-1427000189 дугаартай гэр бүлийн хэрэгцээний Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 2 дугаар гудамжны 12 тоотод байрлах газрыг барьцаанд тавьж барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2016 оны 04 сарын 10-ны өдөр дууссан ба зээлдэгч нь үндсэн зээлээс 900 000 төгрөг, хүүнд 554 300 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул зээлийн үлдэгдэл 3 100 000 төгрөг, зээлийн хүү 1 401 700 төгрөг, бүгд 4 501 700 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Мандах шүүхэд гаргасан тайлбартаа: Би Зуундэлгэрэх ББСБ-аас 2015 оны 5 сарын 25-ны өдөр 4 000 000 төгрөгийн зээл авсан. Одоо нэхэмжилж байгаа нийт 4 501 700 төгрөгийг төлж бүрэн төлж барагдуулна. Барьцааны хөрөнгөөр  үүргийн  гүйцэтгэлийг хангуулахад маргах зүйлгүй гэжээ.               

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Зуундэлгэрэх ББСБ, захирал Ч.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй иргэн С.Мандахаас 4 501 700 төгрөг нэхэмжилж байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар 2015 оны 5 сарын 25-нд “Зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ” хийгдсэн байна. Зээлдэгч нь гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл нийт 4 501 700 төгрөгийг төлөх,  төлбөр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангахыг хүлээн зөвшөөрч  байх тул түүний зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  56 дугаар  зүйлийн   56.5-д “  ...хариуцагч   нэхэмжлэлийн  шаардлагыг  сайн  дураар   хүлээн  зөвшөөрч  биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол   хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 95 846 төгрөг төлсөн ба 47 923 төгрөгийг төрийн сангийн 5001196835 тоот данснаас, хариуцагч С.Мандахаас 47 923 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

 

                                         ЗАХИРАМЖЛАХ нь:         

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.1-т зааснаар нэхэмжлэгч Зуундэлгэрэх ББСБ, захирал Ч.Алтанчимэгийн нэхэмжилсэн 4 501 700 /дөрвөн сая таван зуун нэгэн мянга долоон зуун/ төгрөгийг хариуцагч С.Мандах нь төлж барагдуулна, төлөөгүй тохиолдолд барьцааны  хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бүрэн хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 47 923 төгрөгийг төрийн сангийн 5001196835 тоот данснаас, хариуцагч С.Мандахаас 47 923 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Баруун зуунмод 2 дугаар гудамж 12 тоотод байрлах 614 мкв, Г-1427000189 тоот үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд  нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ