Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 205

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүгч Д.Наранцэцэг би, Хаан банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн ****сум, *** баг, ***гэх газар нутаглах ***овогт Т.Д /РД:***/, ***овогт М.С /РД:***/-д холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгэл 9 353 541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэн хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Д нь Хаан банкны Дорноговь салбарын харьяа Мандах тооцооны төвөөс 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр №997 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 14 997 659 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар зурагт 1, хивс 1, хөргөгч 1, 4 ханатай гэр 1 ширхэгийг тус тус барьцаалж авсан. Зээлдэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний 4.2.4-т заасан нөхцлийг зөрчин, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй болно. Зээлдэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 8 099 196 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 176 003 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 78 342 төгрөг, нийт           9 353 541 төгрөг болно. Иймд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №997 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №997 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдэгч Т.Д, М.Снараас  9 353 541 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №997 дугаартай зээлийн гэрээнд дурдсан барьцаат хөрөнгөөр хангуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх , хөдлөх эд хөрөнгө, түүний банкин дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Т.Д, М.С нар нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 300 000 төгрөг, бусад саруудад сар бүрийн 25-ны өдрийн дотор 400 000 төгрөг төлж, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор 9 353 541 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбар нь хариуцагч Т.Д, М.С нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгэл 9 353 541 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч Т.Д, М.С нар нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 300 000 төгрөг, бусад саруудад сар бүрийн 25-ны өдрийн дотор 400 000 төгрөг төлж, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор 9 353 541 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар Хаан банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оролзодтой  харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонхирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Т.Д, М.С нар нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 300 000 төгрөг, бусад саруудад сар бүрийн 25-ны өдрийн дотор 400 000 төгрөг төлж, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор 9 353 541 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар Хаан банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ор  харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 164 607 төгрөгийн  тал хувь 82 303 төгрөгийг хариуцагч Т.Д, М.С нараас, тал хувь болох 82 303 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ