Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 593

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                          

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 12-4 тоотод оршин суух Бөзөнхий овогт Дашийн Жаргалсайхан /РД:НГ70102978, утас:99308155/-ы нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Нефтийн задгай 1-4 тоотод оршин суух Боржигон овогт Нинагийн Насандэлгэр /РД:НФ77041803 утас:8088581596/-т холбогдох

Зээлийн төлбөр 2 119 620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Н.Насандэлгэр 2013 оны 05 сарын 01-нээс 2013 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 850 000 төгрөгийг зээлсэн. Зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй тул гэрээний хугацааг сунгаж байсан. 2014 оны 7 сарын 26-ны өдөр бид зээлийн тооцоог хийж 1 413 080 төгрөгийг өгч авахаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Гэвч зээлдэгч Н.Насандэлгэр нь тохиролцсон мөнгөө өгөөгүй өдийг хүрсэн тул түүнээс гэрээний дагуу алданги 706 540 төгрөгийг нэмж нийт 2 119 620 төгрөгийг нэхэмжилж байсан. Бид харилцан ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаа 721 540 төгрөгөөр багасгаж 1 398 080 төгрөгийг нэхэмжилж бид эвлэрч байна гэжээ.

 

Хариуцагч Н.Насандэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа: Би Д.Жаргалсайханаас анх 850 000 төгрөгийг 2013 оны 05 сарын 01-нд 1 сарын хугацаатай зээлж гэрээ байгуулсан. Зээлсэн мөнгөө өгч чадахгүй байсаар 1 413 080 төгрөг болсон. Одоо Д.Жаргалсайханы нэхэмжилж байгаа 1 398 080 төгрөгийг бид хаилцан ярилцаад 2018 оы 06 сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрч байна гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Н.Насандэлгэрээс 1 398 080 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, уг төлбөрийг 2018 оны 06 сарын 16-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрч, шүүхэд бичгээр тайлбараа ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан “... хариуцагч хүлээн зөвшөөрч талууд нэхэмжлэлийн тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрч болно. Гэрээний агуулгыг талууд бичгээр гарган хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно, талууд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна” гэсэн хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 864 төгрөг төлснийг дурдаж, 1 398 080 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад төлвөл зохих 37 319 төгрөгийн тал хувь болох 18 659 төгрөгийг улсын орлогоос, 18 659 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Жаргалсайхан, хариуцагч Н.Насандэлгэр нар 1 398 080 /нэг сая гурван зуун ерэн найман мянга наян/ төгрөгийг 2018 оны 06 сарын 16-ны дотор бүрэн төлөхөөр харилцан тохиролцож зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 18 659 төгрөгийг улсын орлогоос, 18 659 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Л.ОЮУНЦЭЦЭГ