Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 596

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                          

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 18 дугаар байр 3-27 тоотод оршин суух Харчин овогт Дашзэгвийн Хандсүрэн /РД:НЭ64112400, утас:95898039, 89898039/-гийн нэхэмжлэлтэй, Зуунмод сумын 5 дугаар баг, В-4-12 тоотод оршин суух Боржигон овогт Базаррагчаагийн Өлзийбуян /РД:НЭ75112161, утас:99619675/-д холбогдох,

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Хандсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төв хөгжил ББСБ-аас зээл авсан байсан. Гэтэл Б.Өлзийбуян нь тухайн байгууллагад ажиллаж байхдаа миний зээлийн төлөлтийг хийлгүй, зээлдэгч нарын мөнгийг завшиж гэмт хэрэг үйлдсэн болох нь тус шүүхийн 238 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Би Төв хөгжил ББСБ-д өөрийн зээлсэн мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул Б.Өлзийбуянгаас 1 500 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Өлзийбуян шүүхэд гаргасан тайлбартаа: Би Төв хөгжил ББСБ-д ажиллаж байх хугацаандаа зээлдэгч Д.Хандсүрэнгийн зээлийн 1 500 000 төгрөгийг хувьдаа завшсан нь үнэн. Энэ мөнгийг би Д.Хандсүрэнд бүрэн төлж барагдуулна, маргах зүйл байхгүй гэжээ.               

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Хандсүрэн нь Төв хөгжил ББСБ-аас зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулсан бөгөөд иргэн Б.Өлзийбуянд холбогдуулж зээлийн төлөлтийн 1 500 000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Б.Өлзийбуян нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа зээлдэгчдийн мөнгийг хувьдаа завшиж Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 238 тоот шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Д.Хандсүрэнд төлөхөөр шийдвэрлэгдсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1 500 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул түүний зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн   56.5-д “  ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч  биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол   хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж зааснаар 1 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад төлвөл зохих 38 950 төгрөгийн тал хувь болох 19 475 төгрөгийг хариуцагч Б.Өлзийбуянгаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

 

                                         ЗАХИРАМЖЛАХ нь:         

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Хандсүрэнгийн нэхэмжилсэн 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч Б.Өлзийбуян нь төлж барагдуулна гэж бүрэн хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 19 475 төгрөгийг хариуцагч Б.Өлзийбуянгаас гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд  нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ