Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүгч Д.Наранцэцэг би, Хаан банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн *** сум, *** гэх газар нутаглах *** овогт До. /РД:***/, *** овогт Н.Э /РД:***/ нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгэл 13 187 693 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэн хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Х нь Хаан банкны Дорноговь салбарын харьяа Мандах тооцооны төвөөс 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр №1023 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 19 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар зурагт 1, хивс 1, хөлдөөгч 1, угаалгын машин 1, таван ханатай гэр 1 ширхэгийг тус тус барьцаалж авсан. Зээлдэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний 2.3.1-д заасан нөхцлийг зөрчин, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй болно. Зээлдэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 11 153 511 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 909 393 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 124 789 төгрөг, нийт 13 187 693 төгрөг болно. Иймд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №1023 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №1023 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдэгч нараас 13 187 693 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №1023 дугаартай зээлийн гэрээнд дурдсан барьцаат хөрөнгөөр хангуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, түүний банкин дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Н.Э нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 300 000 төгрөгөөс багагүйгээр төлж, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 600 000 төгрөгөөс багагүйгээр төлж, 13 187 693 төгрөгийг 2017 оны  05 дугаар сарын 25-ны дотор төлж дуусгахаар нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Охарилцан тохиролцож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбар нь хариуцагч Д.А, Н.Э нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгэл 13 187 693 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч Н.Э нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 300 000 төгрөгөөс багагүйгээр төлж, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 600 000 төгрөгөөс багагүйгээр төлж, 13 187 693 төгрөгийг 2017 оны  05 дугаар сарын 25-ны дотор төлж дуусгахаар нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Охарилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонхирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг  хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно” гэж зааснаар хариуцагч Д.А нь өөрийг нь шүүхэд төлөөлөх эрхийг хариуцагч Н.Эт итгэмжлэлээр олгосон болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Н.Э нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 300 000 төгрөгөөс багагүйгээр төлж, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 600 000 төгрөгөөс багагүйгээр төлж, 13 187 693 төгрөгийг 2017 оны  05 дугаар сарын 25-ны дотор төлж дуусгахаар нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Охарилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 223 888 төгрөгийн  тал хувь 111 944 төгрөгийг хариуцагч Д.А, Н.Э нараас, тал хувь болох 111 944 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ