Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 219

 

     ТОГТООХ  НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ***овогт Н. О /РД: ***/-н Дорноговь аймгийн ***үйлдвэрт 1971 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1971 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ачигч буулгагчаар, Дорноговь аймгийн ****  1972 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1972 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд сахиулаар, Дорноговь аймгийн авто 11 дүгээр баазад 1972 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд уурын зуухны галчаар, Дорноговь аймгийн авто 11 дүгээр баазад 1974 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 08 дугаар сарын 21-ний өдөр, 1975 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдөр,  1976 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд засварчнаар, Дорноговь аймгийн авто 11 дүгээр баазад 1976 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд дуудлагын жолоочоор, Дорноговь аймгийн Нефть баазад 1979 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд насосчноор, Дорноговь аймгийн Авто тээврийн удирдах газарт 1980 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Оулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА