Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 232

 

  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.  Хариуцагч Т.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 649,470 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 49,470 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 50,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 50,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн Дорноговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О 20,140 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Г.АЛГИРМАА