Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 251

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Г.О нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дотор хугацаа хэтэрсэн төлбөр 800,000 төгрөгийг төлж барагдуулсан тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үлдэгдэл төлбөр болох 4,705,194 төгрөгийг сар бүр графикийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбартай тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг А.Ц гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,033 төгрөгийн тал хувь болох 51,516 төгрөгийг улсын орлогоос, 51,516 төгрөгийг хариуцагч Г.О гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,033 төгрөгийн үлдэх 51,516 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Г.АЛГИРМАА