Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 244

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч М.Т нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 1 300 000 төгрөгөөс 250 000 төгрөгийг багасгаж, нийт 1 050 000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ж тэмдэгтийн хураамжинд төлсөн 35 750 төгрөгийн  тал хувь 17 875 төгрөгийг хариуцагч М.Т, тал хувь болох 17 875 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ