Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 269

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                               

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, *** тоотод оршин суух, ****овогт Б.Б /РД:***/-ын хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн Иххэт сумын Майн нэгэн нэгдэлд 1984 оны 01 дүгээр сараас 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад мөн өдрөөс эхлэн 1-р хэсгийн аж ахуйгаар 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул улсад ажилласан жилийг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг Майн нэгэн нэгдэлд 6 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Б.Б нь Дорноговь аймгийн Иххэт сумын Майн нэгэн нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1-р хэсгийн аж ахуйгаар тус тус ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хүсэлт гаргагч Б.Б1984-1986 оны цалингийн тодорхойлолтыг гаргаж ирүүлсэн Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 04 дугаар сарын 03-ний өдрийн 102 дугаартай архивын магадлагаа, 1987-1988 оны цалингийн тодорхойлолтыг гаргаж ирүүлсэн Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 196 дугаартай архивын магадлагаа,

 

Иххэт сумын Майн нэгэн нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай Б.Бодьсайханыг адуучнаар ажилд томилсон тухай тушаалын хуулбар,

 

Иххэт сумын Майн нэгэн нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаартай Б.Б 1-р хэсгийн аж ахуйгаар өөрчлөн томилсон тухай тушаалын хуулбар,

 

Гэрч Ж.Б шүүхэд өгсөн “Б.Б нь 1984-1989 оны дунд үе хүртэл Дорноговь аймгийн Иххэт сумын Майн нэгэн нэгдэлд хэсгийн аж ахуйн ажил хийж байсан” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Л.Д шүүхэд өгсөн “Б.Бодьсайхан нь 1984-1987 оны дунд үе хүртэл Дорноговь аймгийн Иххэт сумын Майн нэгэн нэгдэлд малчнаар ажиллаж байгаад, 1987-1989 оныг хүртэл 1-р хэсгийн аж ахуйн ажил хийж байсан. Б.Б нь ажилдаа идэвх зүтгэлтэй, нийтэч, сайн ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

Иймд хүсэлт гаргагч Б.Б нь Дорноговь аймгийн Иххэт сумын Майн нэгэн нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1-р хэсгийн аж ахуйгаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *** овогт Б.Б Дорноговь аймгийн *** нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1-р хэсгийн аж ахуйгаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан согсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.НАРАНЦЭЦЭГ