Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 136/ШШ2016/00230

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, хуулийн 75 дугаар зүйл, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч “Х”-ны Дорноговь салбарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчтай 1,307,125 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард багтаан сар бүр 230,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,430 төгрөгийн тал хувь болох 4715 төгрөгийг төрийн сангаас, үлдэх 4715 төгрөгийг хариуцагч “Х”-ны Дорноговь салбараас гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц,

Хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,064 төгрөгийн тал хувь болох 19,532 төгрөгийг төрийн сангаас, үлдэх 19532 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Цс гаргуулж, хариуцагч “Х”-ны Дорноговь салбарт тус тус буцаан олгосугай. 

 

3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

4.Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ШҮҮГЧ                                   В.АМАРТҮВШИН