Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 136/ШШ2016/00271

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч “Г” ХХК-ийн захирал П.Д нь нэхэмжлэгч Б.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 14,275 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 14,275 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-ийн захирал П.Д тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Б буцаан олгосугай. 
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 


                                   ШҮҮГЧ                                   В.АМАРТҮВШИН