Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 136/ШШ2016/00275

 

 

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А.Ш, хариуцагч Х.Э нарын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн бэлэглийн гэрээг хүчингүй болгон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
    
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 31,475 төгрөгийг төрийн сангаас, үлдэх 31,975 төгрөгийг хариуцагч Х.Э гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар  хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                   


ШҮҮГЧ                             В.АМАРТҮВШИН