Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 316

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 39-12 тоотод оршин суух Гал овогт Бат-Очирын Оюунжаргалын “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, хүсэлт гаргагч Б.Оюунжаргал оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Оюунжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 2 дугаар сургуульд 1979 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Оюунжаргал нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 2 дугаар сургуульд 1979 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1983 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 38, 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 70, 1984 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 05 дугаартай тушаалууд, Үйлдвэрчний эвлэлээс 1979 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлт гаргагчид олгосон гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, гэрч С.Оюунчимэг, Х.Долгорсүрэн нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                   

ТОГТООХ нь:

  1. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Гал овогт Бат-Очирын Оюунжаргалыг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 2 дугаар сургуульд 1979 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай. 
  1. Монгол Улсын Иргэний Хэрэг  Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч Б.Оюунжаргал нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

          3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                                                                                                                           

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ЭНХМАА