Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 383

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын (Улсын бүртгэлийн дугаар 9016001011, ажлын утас 70422513) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, РД:БА79072918, гар утас 99415885, Шеруши санырау овогт Планы Хуатбек, РД:БЮ84040204, Уах овогт Байсолтаны Кенжегүл нарт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Амины сууцны зээлийн үлдэгдэл 19169463 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3322867 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134352 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 9415174 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1209726 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46335 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 17500 төгрөг, нийт 33315917 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Үсен шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.Хуатбек, Б.Кенжегүл нар нь ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 27000000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай амины орон сууц барих зээлийн зориулалтаар, 2014 оны 10 дугаар сарын 01-нд 12974078 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 16,8 хувийн хүүтэй тус тус авсан болно.

Зээлдэгч нь амины сууц барих зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7830537 төгрөг, зээлийн хүүд 11338926 төгрөг, нийт 19169463 төгрөгийг, цалингийн зээлийн үндсэн зээлд 3558903 төгрөг, хүүд 2271797 төгрөг, нийт 5830700 төгрөг төлж барагдуулсан болно.

Хариуцагч П.Хуатбек нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 255 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах,

2.Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон гаргуулах шаардлагатай байна. Энэ нь амины сууцны зээлийн үлдэгдэл 19169463 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3322867 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134352 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 9415174 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1209726 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46335 төгрөг, нийт 33297917 төгрөгийг хариуцагч П.Хуатбек, Б.Кенжегүл нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Хуатбек, Б.Кенжегүл нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч болох бид нар ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

Бид тус банкнаас 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 27000000 төгрөгийн зээл, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 12974078 төгрөгийн цалингийн зээл тус тус авсан. Зээлийн төлбөрт нийт 25000163 төгрөгийг төлсөн. Одоо төлөгдөөгүй үлдсэн амины сууцны зээлийн үлдэгдэл 19169463 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3322867 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134352 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 9415174 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1209726 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46335 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 17500 төгрөг, нийт 33315917 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна. Энэ асуудлаар бидэнд ямар нэгэн маргаантай асуудал байхгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, П.Хуатбек, Б.Кенжегүл нарт холбогдох зээлийн төлбөр нийт 33315917 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэгчид зээлийн төлбөр болох нийт 33315917 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн хариуцагч П.Хуатбек, Б.Кенжегүл нар нь нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт зээлийн төлбөр нийт 33315917 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 324527 төгрөгийн тал нь болох 162263 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 162263 төгрөг, мөн хариуцагч П.Хуатбек, Б.Кенжегүл нараас 162263 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч П.Хуатбек, Б.Кенжегүл нар нь ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт зээлийн төлбөр нийт 33315917 (гучин гурван сая гурван зуун арван таван мянга есөн зуун арван долоо) төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 324527 төгрөгийн тал нь болох 162263 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 162263 төгрөг, мөн хариуцагч П.Хуатбек, Б.Кенжегүл нараас 162263 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.Хуатбек, Б.Кенжегүл нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК