Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 386

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух, РД:БВ80122534, утас:94830852, Жадик овогт Хуаны Ханатхан,

Хамтран хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух, РД:БВ86102623, утас:94830853, Шеруши хурман овогт Айтуганы Анар нарт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Ханатхан, А.Анар нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7706862 төгрөг, зээлийн хүү 466589 төрөг, нэмэгдүүлсэн хүү 26657 төгрөг, нийт 8200108 /найман сая хоёр зуун мянган нэг зуун найман/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Ханатхан, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Анар нар нь ХААН банкны Баян-Өлгий салбарын Баяннуур тооцооны төвөөс 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ710 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай бизнесийн зээлийг салатын цэх ажиллуулах зээлийн зориулалтаар авсан. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан.

1.Зээлдэгч Х.Ханатхан, А.Анар, Х.Арман, Х.Бекарыс, Х.Еркегүл нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0203000171 тоот бүртгэлтэй, Баян-Өлгий, Баяннуур сумын 5 дугаар багт байрлах 5 өрөө өвлийн сууц,

2.Зээлдэгч Х.Ханатханы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0203000078 тоот бүртгэлтэй Баян-Өлгий, Баяннуур сумын 6 дугаар багт байрлалтай хувийн өмчлөлийн газар,

3.Зээлдэгч Х.Ханатханы өмчлөлийн 8983 БӨА улсын дугаартай, цайвар саарал 00368773 дугаар бүхий тээврийн гэрчилгээтэй, ОРЕL маркийн судлын автомашин.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7,293,138 төгрөг, зээлийн хүүд 3,145,674 төгрөг, нийт 10,438,813 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагч Х.Ханатхан нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас бизнесийн зээл 143 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчөөд байна. Ийнхүү хугацаа хэтэрсний улмаас зээлдэгчид 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн-ЗГ710 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон гаргуулах:

1. 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ710 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь өмнө цуцлах,

2. Зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 7706862 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 466589 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26657 төгрөг, нийт 8200108 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгөхийг хүсье. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүсье гэжээ.

Хариуцагч Х.Ханатхан, А.Анар нар шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Ханатхан, А.Анар бид хоёр ХААН банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг авч танилцлаа. ХААН банкны бид хоёроос нэхэмжилсэн 8200108 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна. Бид 2014 оны 11 сарын 12-ны өдөр ХААН банкнаас зээл авсан нь үнэн. Уг 8200108 төгрөгийг төлж өгөх талаар бид хоёр ямар нэгэн маргаангүй, төлж өгнө. Банкнаас зээл авахад барьцаанд тавьсан байшин /5 өрөө/, өмчлөлд авсан газар, Опел маркын 89-83 БӨА суудлын машиныг гэрээнд заасны дагуу зээлээ төлж чадахгүй бол өрөнд авахад татгалзах зүйлгүй. Бидний энэхүү тайлбарын дагуу шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Бид хоёр хуульд заасан эрх үүргээ ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч Х.Ханатхан, А.Анар нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7706862 төгрөг, зээлийн хүү 466589 төрөг, нэмэгдүүлсэн хүү 26657 төгрөг, нийт 8200108 /найман сая хоёр зуун мянган нэг зуун найман/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Ханатхан, А.Анар нар нь нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үндсэн зээлийн үлдэгдэл 7706862 төгрөг, зээлийн хүү 466589 төрөг, нэмэгдүүлсэн хүү 26657 төгрөг, нийт 8200108 /найман сая хоёр зуун мянган нэг зуун найман/ төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч Х.Ханатхан, А.Анар нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Х.Ханатхан, А.Анар нар нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 8200108 /найман сая хоёр зуун мянган нэг зуун найман/ төгрөгийг сайн дураараа төлөхгүй бол 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох Х.Ханатхан, А.Анар, Х.Арман, Х.Бекарыс, Х.Еркегүл нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0203000171 тоот бүртгэлтэй, Баян-Өлгий, Баяннуур сумын 5 дугаар багт байрлах 5 өрөө өвлийн сууц, Х.Ханатханы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0203000078 тоот бүртгэлтэй Баян-Өлгий, Баяннуур сумын 6 дугаар багт байрлалтай хувийн өмчлөлийн газар, 8983 БӨА улсын дугаартай, цайвар саарал 00368773 дугаар бүхий тээврийн гэрчилгээтэй, ОРЕL маркийн судлын автомашин зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй байна

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Х.Ханатхан, А.Анар нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 7706862 төгрөг, зээлийн хүү 466589 төрөг, нэмэгдүүлсэн хүү 26657 төгрөг, нийт 8200108 /найман сая хоёр зуун мянган нэг зуун найман/ төгрөгийг нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146152 төгрөгийн тал нь болох 73076 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 73076 төгрөг, мөн хариуцагч Х.Ханатхан, А.Анар нараас 73076 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Ханатхан, А.Анар нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0203000171 тоот бүртгэлтэй, Баян-Өлгий, Баяннуур сумын 5 дугаар багт байрлах 5 өрөө өвлийн сууц, Х.Ханатханы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0203000078 тоот бүртгэлтэй Баян-Өлгий, Баяннуур сумын 6 дугаар багт байрлалтай хувийн өмчлөлийн газар, 8983 БӨА улсын дугаартай, цайвар саарал 00368773 дугаар бүхий тээврийн гэрчилгээтэй, ОРЕL маркийн судлын автомашин зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий аймаг дахь салбарыг хохиролгүй болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ